Бидний ”Хатан Туул”-ыг биднээс өөр хэн ч аврахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 25

Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол Улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд бидний ундны эх үүсвэр болсон Хатан туул гол ч гэсэн жилээс жилд хог хаягдлаар дүүрч бохирдож устаж үгүй болоход ойрхон байна.

 

Тийм учраас Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб 3 дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа эхлүүлж, Туул голын эрэг орчмыг энэ Ням гарагт буюу 2015. 04. 26-нд цэвэрлэхээр болжээ. Хатан туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Залуус маань энэхүү ажилд оролцсоноор Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх юм. Жилээс жилд татарч, харахад ч нүд хальтрам болж байгаа Хатан Туулаа хайрлан хамгаалцгаая...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан авааарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top