Согтуучуудыг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд аваачина

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 25

Согтуучуудыг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд аваачина 

Цагдаагийн албаны шинэ хуулиар биеэ авч явах чадваргүй болсон хүмүүсийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэж өгдөг болоод удаж байгаа. Ингэснээр  эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ больж өвдсөн хүмүүстээ хүрч үйлчилж  чадахгүй  болсон хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Мөн согтуу хүмүүс агсам тавьж эмч нартай зүй бус харьцаж байгаа тохиолдол ч гарч байгаа юм. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд нөхцөл байдалтай танилцаж үзээд согтсон хүмүүсийг эрүүлжүүлэхэд бус эмнэлэгт аваачдаг болсон хуулийн заалтыг өөрчилж цагдаагийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг  дагалдах хуулийн төслийг боловсруулж Ерөнхий сайдад санал хүргүүлж байсан удаатай. Тэгвэл дээрх санал дэмжигдэж  Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд согтуу хүнийг буцаад цагдаагийн байгууллага хариуцдаг болохоор болжээ.

Энэ тухай Хууль зүйн сайд дорлигжав "Согтуучуудыг эмнэлэгт аваачдаг нь бас учиргүй буруу зүйл биш юм билээ. Жишээ нь, гудамж талбайд хүн муужраад уначихсан байхад цагдаагийн ажилтан түүнийг эрүүлжүүлэхэд хүргэдэг. Гэтэл өнөөх нь архаг өвчтэй байдаг юм уу эсвэл архинаасаа болдог юм уу зарим хүн нь амьсгал хураах тохиолдол гардаг. Тэгэхээр анх авчирсан цагдаад нь эрүүгийн хэрэг үүсгээд ажил төрлөөс нь халдаг. Цагдаа нар үүнээс жийрхээд байгаа юм. Тухайн хүн өвчтэй байна уу, тасраад уначихсан уу гэдгийг нь цагдаа нар ялгахгүй байна гэдэг. Цагдаагийн байгууллагад аваачихаар өөрсдөө асуудалд ороод байна. Эрүүлжүүлэхэд бараг ганц л эмч байгаа. Энэ хүн нь бүх төрлийн онош тавих, тогтоох боломжгүй. Тиймээс эмнэлгийн байгууллага түшиглэх шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл эмнэлэгт нь согтуу хүн байрлуулах байр сав, хамгаалалт байхгүй. Нөгөөх нь өвчтнүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад дэвээд байдаг. Одоохондоо эмнэлгийн байгууллага үүнд бэлэн биш учраас хуучнаараа явсан нь дээр гэж үзсэн" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 29

Болдог бол бүх архичдыг устгах юмсан Ямарч хэрэггүй хүн хогнууд шүү дээ Айл гар хавь ойр цаашлаад нийгэм улс орноо бузралсан булайнууд үхэхэд гэмгүй

0  |  0
bayr(39.7.46.44) 2015 оны 04 сарын 26

Ug n zuv shiidver bsn.haramsaltai n delhiid barag oros ulsiig gantsaarang n eruuljuulehtei uldeeh gesen bid ah nartaa hairtai bolhoor butsaad sogtuu humuusee eruuljuuleh gdg ner tomeoruugaa butsaaj bn.yaj ch bodson sogtuu humiig emneleg hariutsah estoi bdg.ene delhiin praktik bas shinjleh uhaan.bid margah esgui.yahav emnelegiin bololtsoo ene ter gj oilgiidoo.hurdan sogtuu humuusee emnelegt avaachdag bolooroo.sain harval ta bi bid bugdiin ur huuhed aav eej naiz nohdiin ami nas eruul mend tsaana n yvdag ymshuu.gants 2 agsan tavisan humuusees bolj bas emch nar hariutslagaas tsugthiin tuld l iime

0  |  0
Zochin(162.224.228.235) 2015 оны 04 сарын 26

Tsagdaaahgiin gazar rryyljyylehed bsan deer emnelegiin baigyyllaga ovchtonoo yzej emchleh heregtei bie myytai ovchin zoblontoigoo medseer baij arhi yyj gydamjind ynadag ter sogtyygiin byryy bolohoos emch tsagdaagin byryy yum yy eryyljyyleh emchtei bj yzdeg byr myydsniig ni emneleg dyydaj yzyyldeg ogdog l bsan ynen heregtei arhind dyrtai sogtyychyyd nevshirtlee zavaarch arhi yychihaad byryyg hend ogoh geed bgaa yum tegj ger ornihon ni omoorood ynz byr bldog bol ter dogtyygaa zogsoo zaigyi dgaad arhi yyhaaraa ingedeg geed manaad ybj bgyi yu ene balisr arhicdaas bolj jiriin irged bid hohirdog

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 26

Ямар балиар муухай юм бэ Эмнэлгийн газар ийм байж болохгүй ээ Эргүү Тэмүүжингийн хийсэн ажил Тэр нөхөр АН-н гишүүн учраас хариуцлага хүлээх ёсгүй биз дээ Шоронд орох ёстой шүү Өчнөөн тэр бумын хөрөнгөөр тоглосон ард түмнийг басан доромжилсон нөхөр дөө АН болохоор яах ч үгүй ёстой хэлэх үг олдохгүй бухимдах юм

0  |  0
9999(112.72.11.67) 2015 оны 04 сарын 25

архи уугаад согтоно гэхээр өвчин туссан гэж эндүүрээд эмнэлэгт хүргэх нь зөв гэж цагдаа нар үздэг. цагдаа заавал боловсрол мэдлэггүй байх ёстой биш шүү. эрүүлжүүлэх гэдэг үгээ согтуурлаас гаргах гэж солихгүй бол хэдэн жилийн дараа бас нэг эргүү нь эмнэлэгт хүргэдэг хууль гаргана гээд гүйгээд унана шүү.

0  |  0
55(180.149.78.26) 2015 оны 04 сарын 25

zov shdee emnelegiin ajiltnuud emchluulegch ovchtonoo yaay gj gj bhad sogtuu holchuu humuus tsaashaa bnaa ter eruuljuulehdee ochsn dr shdee

0  |  0
Top