Хот хоорондын тээвэрт шалгалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн замуудад хяналт шалгалт хийж байна.

Тодруулбал хот хоорондын замд тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор уг  шалгалтыг хийж байгаа аж.

Харин шалгалтыг Багануурын дүүрэг, Багахангайн Хоолт, Төв аймгийн Лүн, Баянчандмань зэрэг замуудад жолооч нар хурд хэтрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.Тиймээс дээрх чиглэлийн замуудыг сонгон авч шалгалтыг явуулж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.26.195.66) 2015 оны 04 сарын 26

Хот хоорондын тээвэрт шалгалт хийж байна гэдгийг бичигч утгаа жоохон зөв бодож бичээ ч

0  |  0
Top