Эверестэд авирахаар явсан монгол уулчид холбоо тасарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар гарсан уулын спортын ОУХМ  Б.Цэвээндаш,  Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нар холбоо тасраад байгаа тухай мэдээлэл ирлээ. Энэ нь Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой бөгөөд уулчид албаны хүмүүс болон гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй байгаа аж. Хэвлэлүүд газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранг үүсч, олон улсын уулчид тус газарт хашигдсан, амь нас нь үхлийн ирмэгт байна гэж мэдээлж байна.

Балбад болсон энэ газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа гэн. Эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З Цэнгэлсайхан(43.242.243.241) 2015 оны 04 сарын 27

муу юм л битгий болоосой

0  |  0
ooooooo(202.179.12.2) 2015 оны 04 сарын 26

eedee hairan shn ami yaah gej uuland awirdag bnaaaaa

0  |  0
Top