Түймэртэй байгаа сумдад 18,5 сая төгрөг өглөө

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдад их хэмжээний бэлчээр, нутгийг хамарсан ой, хээрийн түймэр гарч орон нутаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчдад эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санаачлан салбарынхаа нийт ажилтан, албан хаагчид, хүнсний болон боловсруулах үйлдвэрүүдэд хандан түймэрт нэрвэгдсэн орон нутаг, иргэд, малчид болон гал унтраах ажилд оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнд зориулж санхүү, эд материал, хүнсний хандив, тусламжийн аяныг зарласан. Эхний ээлжинд цугларсан бэлэн мөнгө, хүнс, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийг  түймрийн голомттой байгаа Хэнтий аймгийн Норвилон, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул,  Дашбалбар, Баяндун сумдад  хүлээлгэн өглөө.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 04 сарын 26

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top