Нийслэлийн МАН-ын ойд зориулсан барилдаан цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

 "Монгол бөхийн өргөө"-нд  өнөөдөр нийслэлийн МАН-ын ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224  бөхийн барилдаан болох байсан ч цуцлагджээ.

Харин оронд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын начин Гончигийн Цэрэнжавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болж байна.

Барилдаан одоо 14.00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох юм байна. Барилдааныг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хужирт сумын ЗДТГ, Улаанбаатар хотын дахь нутгийн зөвлөлийнхөн МҮБХ-той хамтран зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top