Тураах шөлний дэглэм

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

АНУ-ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Тэнд зөвхөн саятан тэрбумтнууд л очиж дийлэхээс энгийн хүмүүс мөрөөдөөд ч нэмэргүй. Аз болоход ам дамжсан яриа гэж нэг юм байдаг болохоор тэр урлангийн зарим нэг жорууд нь олонд задрах нь их бөгөөд ядуус бид түүнийг нь баясан ашиглах ажгуу. Тэдний тураах дэглэмүүдийн лидер нь -сонгины шөл буюу ”өөх шатаагч” шөл юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэл болгож их хэрэглэдэг.  Бие организмын бодисыг солилцооны явцад үүссэн хор хурыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр бие организмыг тэжээх зориулалттай. Энэ шөлийг хүссэн хэмжээгээрээ идэж турах дэглэмийг танилцуулъя.

Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч дэгллэм л юм хойно хатуу биелүүлэхийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, идэх тусмаа их өөх шатаж арилна. Шөлний орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг орцыг нэмж хасаж болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна...!!!

Хэрэв энэ дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5-8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар бялхаж, энерги буцалдаг онцлогтой! Хэрэв доорх шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй...

Орц: Дунд зэргийн хэмжээтэй байцаа - 1ш, бөөрөнхий сонгино - 6ш, улаан лооль - 3ш, ногоон чинжүү -2ш, ногоон майльз (сельдерей, celery) -нэг багц, давс, перец.

Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж саванд хийгээд ус хийнэ. Давс перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол чанана.

Нэг дэх өдөр:

Өдрийн турш дээрх шөлөө болон дуртай жимсээ иднэ.(гадилаас бусад).  Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, тэгээд ус...

Хоёр дахь өдөр:

Шөл ба ногоо иднэ. (эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусад). Энэ өдөр жимс идэхгүй. Зөвхөн ногоо - хэмжээ хязгааргүйгээр цадталаа иднэ. Чанасан, түүхий, даршилсан - ямар ч хэлбэрээр идэж болно. Шөлөө бас сайн иднэ. Өдрийн хоолондоо духовканд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идэж сэтгэлээ баясгана. Ус, ус, ус бас дахин ус ихээр ууна... 8 аяга хүртэл

Гурав дахь өдөр:

Шөл, жимс, ногоо иднэ. Хүссэнээрээ иднэ. Төмс идэхгүй. Зөвхөн шөл, жимс, ногоо. Усаа уухаа мартваа...

Дөрөв дэх өдөр:

Шөл, жимс, тослоггүй сүү, 3 ширхэг гадил. Цадталаа, таашаалтайгаар иднэ. их ус ууна.

Тав дахь өдөр:

Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаах лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ тамшаалан иднэ. Хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.

Зургаа дахь өдөр:

Шөл, үхрийн мах, ногоо (ялангуяа ногоон навчит ногоо) иднэ. Цадталаа таашаалтайхан иднэ. Ахиухан ус!!!

Долоо дахь өдөр:

Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна.

Энэ өдрийн төгсгөлд - хэрэв та бүх дүрмийг барьсан бол - та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж, өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо та сайхан галбираа хадгалж яваарай...

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
заяа(66.181.183.145) 2018 оны 07 сарын 31

баярлалаа үр дүнгээ хуваалцнаа

0  |  0
udhdhdb(27.123.214.120) 2015 оны 08 сарын 01

Turahgui bn

0  |  0
зочин(27.123.214.120) 2015 оны 08 сарын 01

Turdaggui ym bn sht

0  |  0
boogii (150.129.141.21) 2015 оны 05 сарын 02

Celery buyu mongoloor shantsai o-> :-bd

0  |  0
баяраа(78.250.202.52) 2015 оны 04 сарын 29

Энэ 1өдөрийн орц юм уу

0  |  0
бад(103.26.193.215) 2015 оны 04 сарын 27

за тэгээд майлз гэдэг нь яаг ямар ногоо болж таарваа

0  |  0
kkkk(202.70.44.146) 2015 оны 04 сарын 27

davs hiihgui biz dee, mailz gedeg ni hyatad nogoo chintsai biluu dee

0  |  0
eegii(150.129.141.49) 2015 оны 04 сарын 26

Huhuul hund yah bol 4sartai

0  |  0
bi (103.229.120.19) 2015 оны 04 сарын 26

Bi yag 7 honog ideed 4 kg tursan

0  |  0
bi(103.229.120.19) 2015 оны 04 сарын 26

Mailz gedeg ni tsetsegt baitsaag heldeg

0  |  0
erkhee(112.72.11.104) 2015 оны 04 сарын 26

Goy yu bna ter nogoon mailiz gj yamar nogoo yum be mongold bga bolovuu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 04 сарын 26

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top