Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

09.00 цагт Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" сэдэвт олон улсын сургалт Монгол улсад анх удаа болох гэж байгаатай холбогдуулан нээлтийн ёслол болно. 
Нээлтэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно.

 

10.00 цагт Улаанбаатар чуулга дээр "Нийслэлийн Замын хөдөлгөөний цагаан толгой 2015" тэмцээн болно.

 Өнөөдөр болох үйл явдалууд.

11.00 цагт “Best western” /Туушин/ зочид буудлын 25 давхарт “АСЕМ”-ын 11 дэх уулзалт 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор “Зочид буудлууд хамтдаа” сэдвийн хүрээнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн хариуцлага" сэдвээр ёс зүй, мөн цалинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. 

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Гал үндэстэн” холбооноос Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ 

14.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхарын хурлын танхимд МУИС-аас Хаан банк сан, “Тэнгэрийн хэвтэр” ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.137) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top