Богд ууланд аялахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Цаг агаарын хуурайшилттай байдлаас үүдэлтэйгээр Богд уулын Нүхтийн амны ойд гал гарч ОБЕГ болон байгаль хамгаалагчид шуурхай ажилласны хүчинд унтрааж цурманд оруулсан байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвийн мэдээлснээр, тэндхийн байгаль хамгаалагчид байнгын бэлэн байдалд, эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байгаагийн хүчинд холбогдох газар мэдээллийг хурдан хүргэж газар авахуулахгүй унтрааж чаджээ. Өнгөрсөн бямба гаригт буюу уржигдар Бага тэнгэрийн амны задгай энгэрт арц уугиулж байсан хүмүүс гал алдсанаас гарсан галыг аялагчид, байгаль хамгаалагчид, барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийнхан хамтран унтрааж, хэргийн эзэн холбогдогчдыгхууль, цагдаагийнханд хүлээлгэж өгсөн байна.

Мөн бямба гаригийн 18 цагийн үед Жаргалант, Нүхтийн амны хооронд байх Ташхайн аманд аялж явсан хүмүүс гал алдсанаас нийтдээ 30 орчим га газар, ой мод шатаж, өнөө хэр унтрааж чадахгүй цурманд оруулсан байдалтай байгаа аж. Дашрамд дурдахад, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаал гарсан, мөн Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэл иргэдийг Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргасан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.137) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top