Хан-Уул дүүрэгт мал шатжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд орших иргэн Ч-н өвөлжөөнд гал гарчээ. Галын улмаас 26 хонь, ямаа, есөн ишиг, нэг тугал шатсан байна. Улмаар Гал унтраах, аврах 30 дугаар ангийн найман албан хаагч ажиллаж унтраажээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн хашаанд хог, шар өвс шатаж байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах багийнхан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн Г-н таван ханатай гэр эд хогшлын хамт, /бүрэн шатсан/ 6х4 хэмжээтэй гараж  шатаж байна гэсэн  дуудлага хүлээн авч улмаар галыг бүрэн унтраасан байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр гал түймрийн ес, орон нутагт нэг дуудлагатай байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.137) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top