Балбын иргэд гэртээ орохоос айж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Өнгөрсөн бямба гарагт Балбад болсон газар хөдлөлтөд Буддын шашны нэгэн түүхэн дурсгалт цамхаг нуржээ. Дхарахара нэртэй энэ цамхагийг 1832 онд Балбын гүнжид зориулан барьсан  бөгөөд 60 метр өндөр юм. Балбын иргэд ийм түүхэн цамхаг нурсанд ихээхэн харамсаж байгаа аж. 

Одоогоор уг газар хөдлөлтөд өртөж нас барсан хүний тоо 2500 даваад байна. Гэр оронгүй болсон иргэдийн ихэнхи нь майханд хонож байгаа бол ихэнхи нь дахин газар хөдлөлт болохоос эмээж түр хорогдох газруудад байрлаж байгаа аж. Газар хөдлөлтийн голомт Катманду болон Похара хотын хооронд байснаас  нийслэлийн олон мянган оршин суугч орон гэрээ алдаж, 5000 гаруй хүн гэмтэж бэртжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top