Гахайн мялзан өвчин гарч, хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Дэлхийд А зэрэглэлийн халдварт өвчний тоонд ордог гахайн халдварт мялзан өвчин нийслэлд гарсан байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай мялзан өвчнөөр өвчилсөн тул дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. 

Тус дүүргийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн 691 гахайг 100 хувь устгасан бөгөөд хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд нийт 22 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. 

Гахайн мялзан өвчин хүнд халдварладаггүй, гахайнаас гахайнд халддаг аж. Стандарт, журамд зааснаар, гахайн мялзан өвчин гарсан бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож нийт гахайг устгалд оруулах журамтай байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top