”Тэди” төвөөс авсан оригнал биш утасуудыг буцааж хэрэглэгчийг хохиролгүй болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд, тэр дундаа гар утастай холбоотой төрөл бүрийн гомдлууд байнга ирдэг байна. 
Тухайлбал иргэн Н, Ж нь Тэди төвөөс худалдан авсан 2 ширхэг Galaxy Note утас нь оргинал утас биш байна гэсэн гомдлыг гаргасаны дагуу тус төвийн үйлчилгээний менежертэй холбогдож иргэний гомдлыг барагдуулсан байна. Уг утсыг худалдан авсан иргэний баталгааны хугацаа дуусаагүй байсан тул гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч утасны үнэ болох / /510000 төгрөг/-ийг хэрэглэгчдэд буцаан олгожээ. Харин иргэн Ж-ийн худалдан авсан утсыг хэрэглэгчийн хүсэлтээр өөр загварын гар утсаар солисон байна.
Мөн тус төвөөс Galaxy Grand Prime гар утас худалдан авсан иргэн Т-ийн утасны дэлгэцний мэдрэгч ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу хэрэглэгчийн хүсэлтээр гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасч гар утасны үнэ болох /320000 төгрөг/- ийг хэрэглэгчид буцаан өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(108.170.170.53) 2015 оны 04 сарын 28

yaj huuchin evderhii yum hund ugchihuud shimtgel avch chadaj bainaa. ichmeer amitad ve

0  |  0
Top