1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглосон болохыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Нийслэлийн хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ЕБС-ын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөнө гэсэн судалгааг Монголын оюутны холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас гаргасан байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хонхны баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж байгаа бөгөөд төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулж, гэрчилгээ олгох, шагнах урамшуулах үйл ажиллагаа явуулах юм байна.

Түүнчлэн дүүргүүд эрдмийн баярыг тогтсон хугацаанд тэмдэглэх удирдамжийг хүргүүлжээ.

Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо хамтарсан удирдамж гарган энэ шийдвэрийг гаргасан бөгөөд хонхны баяртай холбоотой зохицуулалт, хяналт шалгалтыг хийх юм байна.

Төгсөлтийн баяртай холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зүй зохистой амрах чиглэлээр дээрх байгууллагуудаас холбогдох ажлуудыг хийж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Luvsandorj(203.194.118.110) 2015 оны 04 сарын 28

Oros 3 surguuli 12 angi tugsuj baigaa khuukhedees 450 000 tataj bna uuniig shalgaj uguuch

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.141) 2015 оны 04 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК Номын дэлгүүрээс худалдан аваара.й Үнэ: 22 000₮

0  |  0
Top