Байр суурь: Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж зарим гишүүн үзэж байгаа.  Чуулган дээр зарим асуудлыг авч хэлэлцэхдээ Үндсэн хууль руу чичилсэн, бурууг нь чихсэн үг унагааж байгаа харагддаг. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ тал дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Буруугаа Үндсэн хууль руу чихээд байна

- Би Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл энэ Үндсэн хуулийг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Гэтэл өнөөдөр эрх баригчид бодлого муутайдаа гацчихаад буруугаа Үндсэн хууль руу чихэж байгаа гэж болно. Энэ бол эрх баригчдын МАНАН-гын төрийн бодлого. Хэрэв Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл юуг, хэзээ, яаж өөрчлөх, ямар дүнтэй болох талаар ямар ч хэлэлцүүлэг байхгүй. Хэн дуртай нь бодлоороо өөрчлөнө гээд яриад байгаа нь Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг зөрчсөн асуудал болно. Тийм учраас Үндсэн хуулийг яаран өөрчлөх хэрэггүй л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Бид хэдэн арван жилээр ухарчихаад байна

- Өөрчлөлт оруулах ёстой. Өөрчлөлт орох цаг нь болчихсон байна. Одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй эдийн засгийн хумигдмал, тогтворгүй нөхцөл бий болоод байна. Үүнийгээ дагаад улс орны хөгжлийн асуудал хэдэн арван жилээр ухрах хандлагыг бид сүүлийн 25 жилд туулж байна.

 

УИХ-ын гишүүн М.Зоригт: Өөрөө өөрийгөө удирдах системгүй болчихож

-  Дэлгэр уудам нутагтай, цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд өөрөө өөрийгөө удирдах ситем нь алдагдчихсан. Одоо шинэчлэх цаг нь болсон бид ажиллах ёстой. Судалгаа хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Би эсэргүүцэж байна

- Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг дэмжихгүй байна. Бид одоо байгаа хуулиа нэмж өөрсдөө судлах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бид өөрсдөө энэ хуулиа сайн мэдэхгүй

- Бидний одоогийн өөрчлөнө шинэчилнэ гэж яриад байгаа хууль маш их судалгаатай маш том бүтээл. Гэтэл үүнийгээ өөрсдөө мэдэхгүй, хэрэгжүүлэхгүй байж солино өөрчлөнө гэж болохгүй.

Яахав зарим нэг зүйл дээр цаг хугацааны хувьд шинэчилэх зүйл байхыг үгүйсгэхгүй. Нухацтай л хандмаар байна. Энэ хуулийн заалтууд чинь  хэн нэгний өөртөө зориулсан тоглоом болох ёсгүй. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh oronch Bi Mongol (89.204.137.124) 2015 оны 05 сарын 01

Gischvvn Baasankhvvgiin bodliig demjij bna. Turiin eh baragchid Negdvgeert uls oron, ard irgediin erh ashgiig bodoltsoh ni tun zvi zvitei asuudal ym. Manai oron shig Bayan oron haana bna. Haramsaltai bid huljikhgvi hugjikhgvi uharsaar l. Deeree suudlaa olohgvi bol dooroo gvidlee olohgvi bna shvv dee. Ihenhi zaluuchuud oyunii yduurald heterhii nerwegdtsen bna.

0  |  0
МОНГОЛ АРД(182.160.42.155) 2015 оны 04 сарын 28

Одоо гаргаж байгаа хуулиа эхлээд зөв гаргачих. Үндсэн хуулинд нялсан баасаа арилгачих. Тэгээд ч бүх ард түмнээр хэлэлцүүлж манай орны 900 гаруй мянга гаруй хүн оролцсон 415428 хүн үг хэлж, давхардсан тоогоор ирүүлсэн 5177 саналыг нэгтгэн дүгнэж судлан тэргүүлэгч эрдэмтэд, мэргэжилтэн нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй 10 хэсгийг ажиллуулж 430 депутат баталсан Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээлийг 76 баасны ялаа өөрчилдөггүй юм

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top