Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Хаврын адаг цагаан луу сарын дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр.

  Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.57-20.03
Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Уул
  Аргын тооллын 4 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Үнэг одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top