Коммент:280 сая ам.доллар салхинд хийссэн үү, шороонд булагдсан уу

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Энэ цаг үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл олны анхаарлыг татаж байна. Энэ талаар сүүлийн өдрүүдэд улс төрчид, эдийн засагч, хуулчьдын дун багагүй маргаан өрнөв. Түүнчлэн гэрээний төслийг тойрсон хардлага, шүүмжийн үзүүр  Таван толгойн нүүрс тээвэрлэлтийн нэг гол хэсэг буюу “Шинэ төмөр зам” төслийн  санхүүжилт, түүний гүйцэтгэл рүү чиглэв. Баахан овоолсон шороон далангаас өөр зүйл хийгдээгүй, төслийн санхүүжилтийн 280 тэрбум төгрөг салхинд хийсч алга болсон гэх “том” шүүмжлэгчид ч гараад иржээ. Үнэндээ төмөр зам барих ажилд Чингэс бондоос 280 сая ам.долларын санхүүжилт өгсөн ч ажил хэр зэрэг бүтээмжтэй болсон нь харин эргэлзээ дагуулж байгаа юм. Тэр ч байтугай элдэв хардлагыг  нэг мөр эцэслэж,  өөрт нь наасан “шавар”-ыг арилгахын тулд Зам, тээврийн сайд асан А.Гансүх Монгол улсын Ерөнхий аудитор А.Зангадад “...төмөр замын суурь бүтцийг барих ажлын санхүүгийн гүйцэтгэлд зохих журмын дагуу аудитын шалгалт хийж, дүнг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, олон нийтэд ил тод мэдээлнэ үү" хэмээн хандаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар жиргээний ертөнцийнхөн хэрхэн хошуу холбож байгааг Коммент булан онцоллоо.

  • УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж: Хувийн компани төмөр зам барих гэж байсныг зогсоочихоод одоо өр тавьж барих гэж суугааг юу гэж ойлгох юм?
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ЗГ-ын төмөр зам, эрчим хүчинд авсан гадаад зээлийг төсөвт тусгахгүй гэдэг бүртгэлийн хувьд болохгүй, өр нэмэхгүй хөгжүүлэх ч худлаа болов.
  • Үнэндээ сүүлийн хэдэн жил төмөр зам нь ч, таван толгой нь ч яамдтайгаа Жэнкогийн гарт л байсан шүү дээ. Яг тэр жилүүд нүүрсний алтан үе байсан.

Sarnai ‏@econsarnai  2d2 days ago

  • Долоо хэмжиж нэг огтол гэдэг нь Долоон жил гацааж хэрэлд гэсэн үг биш шүү дээ цццц.

Аанхаа ‏@Aanxaa  23h23 hours ago

  • Орос  УБТЗ-ын 51 хувийг монголд 70 жил өгөөгүй, 300 жил болсон ч өгөхгүй. Таван толгойн төмөр зам 30 жилийн дараа 51 хувь нь монголынх болно гэж ойлголоо.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Apr 23

  • Бидэнд айхгүй юм алга төмөр зам -танк ороод ирнэ, казино -янхан гэмт хэрэг өснө, Тавантолгой-хятад хямд авчихна, Оюутолгой-ашиггүй, УЦС оросууд ална ёо ёо.

Антибиотик ‏@DMuuguu  Apr 23

  • Нүүрс үнэтэй байх үед үнэгүй төмөр зам бариад өгье гэхэд ч Май гэж байсан улс шүүдээ, бид.

Монгол.Ө.Мөнхбат ‏@01mgl  Apr 23

  • Тавантолгой, Төмөр зам 2-г салгах нь пиццери, delivery 2-г салгахтай ижил. Баянгол ресторанд жишээ нь зөөгчид нь тогоочтойгоо нэг баг байдаг.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Apr 21

  • Заа, яадаг ч байсан "Үүнээс хойш, түүнээс цааш овоолсон шороон далан болгоныг Төмөр зам хэмээн нэрэлсүгэй" гэсэн зарлиг гаргачихаж болох л юм.

Т.Дэлгэрсайхан ‏@DelgersaikhanTu  Apr 21

  • #280саяДоллар-р хэдэн сумыг шинэ болгох байсан бол!!! Энэ мөнгийг төмөр замаа биш юм гэхэд сумаа шинэчлэхэд зориулсан бол!!!

Гончигийн Эрдэнэбаяр ‏@mrerdenebayar  Apr 21

  • 20 тэрбум долларын зээлтэй, төсөвийн алдагдалтайн дээр нам гацсан Эдийн засаг. Тэгээд хэрэлдээд байсан Оюутолгойн 34%, Тавантолгой, Төмөр зам бүгд өрөнд хураагдана.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 21

  • Нүүрс алт шиг үнэтэй байхад зах зээл урд нь хэдэн зуухан км-н зайд байхад шал өөр зүгт хэдэн мянган км төмөр зам барина гэж эхэлсэн гео солиорол.

Sarnai ‏@econsarnai  Apr 20

  • Хаана байна тэр 280 сая доллар,  Хаана байна тэр төмөр зам

Эмээгийн булхан нь ‏@Emeegiin_huuhed  Apr 19

  • Би үхэхээр Монгол Улс үхэг хэмээн ЗиЖиПин ТТ-г гацаажээ... #ТөмөрЗам 280 сая долларын шороо.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 17

  •  Төмөрзам ч монголынх, тавантолгой ч монголынх байж чадах зурвасхан бяр 9-10 оны хооронд байсаан байсан. Даанч бяраа буруу гаргаад бүгд нурсан.

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Apr 16

  • ТЗ-г төмөр зам гээл ойлгоод яваад байсан Түмпэнгээр Зөөх гэдэг үгийн товчлол байсан байна шдээ..

Tsogt Byambatseren ‏@tsogt_tsogt  Apr 16

  • Энэ Төмөр зам, ТТ дээр ямар ямар том хулгай явагдчихаад ингээд чөтгөр шүгэлцийм бэ? Бүүр Монголыг гутгалаад шаварт чихээд ч хамаагүй болтол?

Элийрэгч ‏@Uyanga_ts  Apr 16

  •  Төмөр зам дээр хяналт тавьж, тариф тогтооно гэж буй нь ямар ч мэдлэггүйн шинж. Төмөр зам бол том зардал байдаг юм.

T.Naran ‏@Naran_t  Apr 15

  • Хамгийн бага зардлаар Операторын тэндер, Худалдан авагчдаас төмөр зам барих тендер зарлах байж. Том алджээ.

ТТ 50:50 ‏@namdash  Apr 14

  • Төмөр зам газартай хамт Хятадын эзэмшил болно.УБТЗ-г харахад л бид Оросын зөвшөөрөлгүй юу ч хийж чадахгүй байна.

Ээзгий ‏@Icebeear  Apr 11

  • Аюулгүй байдал талаасаа төмөр зам дээр болгоомжлол их байна. Харин эсрэгээрээ монголчууд шийдвэрээ байнга өөрчилдөг учир нөгөө тал нь бас айсан байх.

Т. ОТГОНБАЯР ‏@OtgonbayarT  Apr 11

  • Биднийг төмөр зам гээд хэрэлдэж байх зуур Оросууд Сибирээс Хятад руу төмөр зам тавиад нүүрсээ өгөөд эхэлчихжээ. Монгол нүүрс үнэгүй боллоо.

TulgaaBat 4.2К ‏@tulgabat_tv  Apr 11

  •  Төмөр зам барих эрх надад өгөөсэй. Гүй ээ ядаж Монголын өнцөг булан бүрт хурдан вагонтэй болхиймсан.

CHINZORIG ‏@dindondinddd  Apr 8

  • Шин Хуа-гийн өгөх мөнгө Монгол улсад хэрэггүй. Төмөр зам төрийн эзэмшилд байх ёстой. Энэ бол хууль.

Т. ОТГОНБАЯР ‏@OtgonbayarT  Apr 8

  • Тавантолгой-Га­шуунсухайтын төмөр зам 10 жилд өртгөө нөхөх хамгийн ашигтай зам ,2 тэрбум ам.долларын ашиг олох тооцоо байдаг... “МТЗ”

Munkh ‏@Ikhtenger  Apr 6

  • Тавантолгойн их бүтээн байгуулалт яриа маргаан биш бодит ажил болсноор бүтэн 6 жил төсөл байсан төмөр зам хөрсөн дээр баригдана.

Гончигийн Эрдэнэбаяр ‏@mrerdenebayar  Apr 5

  • ТТ-ын нүүрсний төмөр зам найдвартай баригдана гэж Ерөнхий сайд хэллээ, зөв шүү. Байгаль орчинд ч бизнес эрхлэгчдэд ч ашигтай ...

Шинээ ‏@shinee2016  Apr 5

  •  Төмөр зам баригдаж эхлэнэ гэхээр 1 эрхэмд аймаар хүнд сонсогддог байх дээ тээ, тэр хэн бэ? ...

Шинээ ‏@shinee2016  Apr 5

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.194.114.190) 2015 оны 04 сарын 29

Factnews ajilchdiinhaa tsaling tavij chadahgui bolsiin bna gj dugnelee. Eniig setguulzuin yanhandalt gdgiin. Tanai site bie-ee unelsen gsn ug. Tgheer yu gj duuduulah ni oilgomjtoi. Setguulzui tentsvert medeeleld suurildag yum.

0  |  0
Orosiin gar Jenko(202.55.191.130) 2015 оны 04 сарын 28

Mongoliin TZ-iig 7 jil hoishluulj chadsan Jenko ehneriinhee eh orond Hyatadad nuurs ekcportloh bolomj bol olgoson.

0  |  0
ө(122.201.28.4) 2015 оны 04 сарын 28

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчийн хүмүүс амаа хамхиад дуугүй байж байх хэрэгтэй байхад нэг их ойлгож байгаа царайлаад энэ тэр сонин сайтаар элдвийн юм донгосч явахаа больвол таарна. тэр дагвадорж, энэ тэр баахан сэтгүүлч нэртэй тэнэг авгай нар, эд нарын гол санхүүжүүлэгч женко, өөрийнх нь хэлдгээр бууны нохой гансүх, хиншүү, батзандан, баасанхүү, уянга гээд бөөн тэнэг нь дэндсэн улсууд өөр юм ярьж шоугаа хийвэл таарна.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top