Хурандаа Ц.Ганбатыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

 Цэргийн тагнуулын газрын орлогч даргын албан тушаал хашдаг хурандаа Ц.Ганбатад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, тендерийн хөрөнгөөс завшсан байж болзошгуй хэмээн буруутгаж байгаа аж.  Хурандаа Ц.Ганбатыг Шүхэр десантын буюу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хэрэгцээнд ашиглах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн шүхэр авах нийлүүлэх тендерт оролцохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, стандартад нийцэхгүй шүхэр БНХАУ-аас авсан гэж буруутгаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top