”Хар сувдны нууц” нээлтээ хийхэд гурав хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Үзэгчидийн дунд хамгийн ихээр хүлээлт үүсгээд буй “Хар сувдны нууц” адал явдалт инээдмийн уран сайхны кино өдрөөс өдөрт элдэв сонин дуулгасаар байгаа. Одоогоор энэ кино 4-н гол дүртэй гэдэг нь тодорхой болсон.Гол дүрд Мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан, Фантастик продакшны жүжигчин М.Баярбат нар тоглосон. Эмэгтэй дүрд СУИС-ийн оюутан, загвар өмсөгч М.Намуунцэцэг сонгогдоод байгаа юм. Түүнчлэн Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр,жүжигчин СТА С.Баттулга, С.Золбоот, Загвар өмсөгч, мисс Л.Туяамаа  нар тоглосон. Тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй тус кино нээлтээ хийгээгүй ч цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Ийнхүү тус кино нээлтээ хийхэд 3 хоног үлджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top