Хууль бусаар төрийн албанаас халсан асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Маргааш төрийн албаны ажилчдыг халсантай холбоотой асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийх гэж байна. Төрийн албаны зөвлөлд он гарсаар 500 гаруй ажлаас халагдсан гэсэн гомдол ирсэн байна. Харин Өргөдлийн байнгын хороонд төрийн албанаас хууль бусаар халагдсан гэх 200 гаруй гомдол иржээ. Тиймээс яамдын сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж энэ талаар дэлгэрэнгүй тайлбар авах юм байна. Энэ нээлттэй сонсголд Засгийн газрын төлөөлөн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцох ёстой аж.

Дээрх нээлттэй сонсголд дуудсан албан тушаалтнууд ирэхгүй бол УИХ-ын үл хүндэтгэсэн гэж тодорхой арга хэмжээ авах юм байна.

Хамгийн анхны УИХ-ын нээлттэй сонсгол 2008 оны 7-р сарын нэгний асуудлаар явагдаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top