Маргаашнаас сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Сүүлийн өдрүүдэд орон даяар дулаахан байгаа билээ. Тэгвэл маргаашнаас буюу энэ сарын 29-нд баруун зүгийн нутгийн хойд, 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-р сарын 1-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 29,30-нд секундэд 12-14 метр, 1,2-нд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top