Дорнодод хүний боом өвчний тохиолдол гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

 Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат өвчтөн “Н”, 29 настай, эрэгтэйгээс цуглуулсан сорьцод боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Мөн энэ сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Улаанбаатар хот, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний 2380 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 341 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top