”Н.Алтанхуягийн хууль бус томилгооноос болж төсвөөс 2,4 тэрбум төгрөг зарлагадсан”

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж байгаа талаар Төрийн албан хаагчдын Холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Төрийн албан хаагчийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Эрдэнэсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

- Сэтгүүлчдийг цуглуулж мэдээлэл хийх хүртэл байдал хурцдаад байгаа гэж ойлгож болох уу?

- Монгол Улсын Төрийн албан хаагчдын холбооноос УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Засгийн газарт хандан төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашигийг хөндсөн удаа дараагийн мэдэгдэл хүргүүлсэн ч ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрээд байна.

- Төрийн албан хаагч нэрийн дор маш олон айл өрхийн амьдрал байгаа. Хохирогчийн тоо хэд байна вэ?

- Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын халаа сэлгээ даамжирч байгааг шүүмжлэн, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж цэгцлэхийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 45 мянган төрийн албан хаагчийг улс төр, намын харьяаллаар нь сэлгэжээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа л гэхэд төр захиргаа, яам, тамгын газрын 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байжээ. Үүний дараа 2012 онд 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянган төрийн албан хаагчаар нэмэгдсэн байгаа юм.

- Хэдийгээр хүн нь халагдаад байгаа ч төрийн алба өнөөдөр данхайсаар байна. Одоогоор төрийн албан хаагчдын тоо яг хэд байгаа вэ?

- 2012-2014 онд 18 мянган албан хаагч өөрийн хүсэлтээр, 16 мянган албан хаагч өөр ажилд шилжсэн гэх шалтгаанаар төрийн албанаас гарсан байна. Гэтэл энэ хугацаанд 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчийн тоо өсчээ. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зүгээс 2012 оноос хойш хууль бусаар халагдсан 20-30 мянган хүний асуудалд дүгнэлт хийж, Монгол төрийн дархлаа, залгамж чанар, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хандаж шийдвэрлэх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 - Энэ олон мянган төрийн албан хаагч хохирсон явдал хэн буруутай вэ?

- Шинэчлэлийн Засгийн газар гарснаар төрийн залгамж шинэж чанар үндсэндээ байхгүй болсон. Үүний үр дагаварт нийтдээ 60 орчим мянган төрийн албан хаагч сэлгэгдэж солигдсон үр дагавар гарч байгаа. Удирдах албан тушаалтнуудыг шинээр томилохдоо өмнө нь ажиллаж байсан төрийн албан хаагчдаас томилох ёстой байтал 2012 оны 26-р Засгийн газрын тогтоолоор Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үедээ гаднаас томилох боломжийг олгосноор маш олон төрийн албан хаагчид хохирсон. Энэ бол төрийн албаны залгамж халаа,тогтмол суурьшилтай мэрэгжилтэн бэлтгэгдэх бололцоог боогдуулж байгаа.

-Халаа сэгээ хийгдсэнээс болоод эдийн засгийн хямралтай үед төсөвт хохирол учирсан уу?

Өнгөрсөн хоёр жилд шүүхийн шийдвэрээр 2,4 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хүмүүст ажлаагүй хугацааны цалин мөнгийг буцааж олгосон байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газар хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халснаас болж төсөвт учирсан хохирол, буруутай ажиллагааны үр дүн.

 - Энэ байдал танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

- Манай төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Энхбаяр Үндсэн Хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр боллоо гэдгээр Засгийн Газарт хандаж хүчингүй болгох санал хүргүүлсэн. Хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны урд шөнө хүчингүй болгож байсан. Нэгэнтээ хүчингүй болсон шийдвэрээр томилогдсон хүмүүс одоо ч ажилласаар байна.

- Одоо хууль зөрчиж албан тушаалд суусан хүмүүст ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Дээрх томилгоог хийсэн хүмүүс ямар хариуцлага хүлээх бол?

-Тэгэхээр эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх нь Шинэтгэлийн засгийн Газрын хийх ажлуудын нэг төдийгүй  хууль хэрэгжүүлэх арга зам гэж бид үзэж байна. Нөгөө талаараа хариуцлага тооцох асуудал яригдах ёстйо. Бид үүнийг цааш хөндөж тавина.

Хэрэв хууль бусаар албан тушаалд томилогдсон бол төрийн албаны зөвлөл өөрөө хүчингүй болгох ёстой байдаг. Гэтэл энэ журам биелэлээ олдоггүй. Тухайн өндөр албан тушаалтай тодруулбал Ерөнхий сайд хууль зөрчөөд л томилдог түүний цаана буруу шийдвэр тогтоосон хүн нь зүгээр үлддэг жижиш тогтоод байна.

Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
maan(80.87.183.117) 2015 оны 04 сарын 28

1990 onoos togtson ardchilsan zarchim shuu dee.Bucaad kommunizm baiguulakh geed baigaa yumuu.Toriin albiig 1-4 jil l khaana shuu dee.Eeljilj khuvaaj idekhgui bol khedkhen khun nasaaraa idekh yumuu.Odoo ene yariad baigaa khumuus songuuliin shou khiij baigaa yum.Tertee tergui jil garanii daraa 25000 khun soligdono shuu dee...

0  |  0
зочин(182.160.4.10) 2015 оны 04 сарын 28

Одоо халаа сэлгээг яриад ирэхээр өнгөрсөн үерүүгээ бухаад байх шив дээ Оюунхорол гэж хоролмааг хурдхан огцруулах хэрэгтэй Олон хүний амьдралаар тоглож байна даа тэр

0  |  0
Золиос(103.9.91.146) 2015 оны 04 сарын 28

MAН нам манийгаа хүртэл халж байна шдээ...

0  |  0
hohirogch bolson hun(122.201.22.81) 2015 оны 04 сарын 28

zuv zuil yarij uuniig hen neg ni heleh l yostoi zorigtoi zaluustaa amjilt husii

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
zail(122.201.24.15) 2015 оны 04 сарын 28

Zailtsgaa henii zahialga boldoo ongorson balarsan yum yariaad.hsvriin obchine sederch.erthen emchlvvl

0  |  0
azaa(112.72.15.6) 2015 оны 04 сарын 28

vnen shtee toriin alban haagch baitugai toriin vilchilgeenii baiguullaga emneleg surguuli tsetserleg geed dvvren hohrogchid baina ,,,,, ooriin hvselteer gej shine udirdlagag ireed baij suuhiin argagvi boltol hawchij shahaj argaa baraad oorsdoo halagddag yum er ni ene ooriin hvselteer gesen hvmvvsiin ihenh ni shahalt hawchiltaar garsan ajilchid baigaa shtee tiim boltol daramtalj shahaj tsalin hasch yan bvr bolood baihaar argaa barhaaraa gardag yum tsaash ni medegdeed yamar ch hereggvi ardchilsan namiin hvn bol arga hemjee awsan geed l boloo tsaana ni tednii ger bvldeg yum shvv ardchilsan namaa

0  |  0
Энэ тэрнээс илуу(103.229.123.117) 2015 оны 04 сарын 28

Одоо энэ засгийн газар богино хугацаанд тэрнээс илуу зардал гаргаж байна даа

0  |  0
Top