Нарнаас нүүрээ хэрхэн хамгаалах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

Нарны цацраг туяаг хэт ягаан туяа, өдрийн гэрэл, нил ягаан туяа гэж гурав ангилдаг. Нарны хэт ягаан туяаг ашигтай, бас хортой гэж яриад, бичээд л байдаг. Гэтэл ямар нөлөө, тусгалаас хамгаалах талаар тэр болгон мэддэггүй. Дэлхий дээр жилд жаран мянган хүн нарны хэт ягаан туяанаас хордон амь насаа алддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

 
Зуны аагим халуун айсуй. Хүссэн ч, эс хүссэн ч наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах цаг ирэх нь. Дэлхий дээрх амьдралд нар маш чухал үүрэгтэй гэдгийг та бид мэднэ. Нарны цацраг туяаг хэт ягаан туяа, өдрийн гэрэл, нил ягаан туяа гэж гурав ангилдаг. Нарны хэт ягаан туяаг ашигтай, бас хортой гэж яриад, бичээд л байдаг. Гэтэл ямар нөлөө, тусгалаас хамгаалах талаар тэр болгон мэддэггүй. Дэлхий дээр жилд жаран мянган хүн нарны хэт ягаан туяанаас хордон амь насаа алддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хэт ягаан туяа бидэнд яг адил замаар нөлөөлдөггүй. Шинж чанар нь өөр хоорондоо харилцан адилгүй байдагтай холбоотой. Хэт ягаан А туяа нь нэлээд энгийн цацраг бөгөөд эрүүл мэндэд учруулах хор нөлөө нь бага. Тиймээс озоны давхарга энэ туяаг бага хэмжээгээр нэвтрүүл­дэг. Хэт ягаан Б туяа нэлээд хор нөлөөтэй. Гэсэн хэдий ч озоны давхарга энэ цацрагийн ихэнхийг өөртөө шингээж бидэнд хүрэхээс урьдчилан хамгаалдаг. Хэт ягаан С туяа нь эрүүл мэндэд хамгийн хор нөлөөтэй. Озоны давхарга үүнийг бүрэн хэмжээгээр шингээж бидэнд хүрэхээс хамгаалж байдаг. Бүх хэт ягаан туяа хүн, амьтны арьс, нүдэнд нэвчин эрүүл мэндэд нөлөөлдөг. Озоны давхарга гэмтээгүй байхад зөвхөн хэт ягаан А туяа, багахан хэмжээний хэт ягаан Б туяа дэлхийн гадаргад хүрдэг.
 
Хэт ягаан туяа нь хүний арьсанд нөлөөлж, арьсны хорт хавдар үүсгэдэг байна. Эрдэмт­дийн судалснаас үзвэл нарны туяаг UVC, UVB, UVA гэж ангилдаг. UVC Агаарын бохирдолтой хэсэг буюу агаар мандалд байдаг. Газарт бууж ирдэггүй. Нүүрний арьсанд хортой нөлөө үзүүлэх нь бага. UVB Арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг гэнэ. UVA Ийм нар цонхны шилийг нэвтлэн тусахдаа гэрт /байшин дотор/ хэт ягаан туяаны хордлого бий болгоно. Хүний арьсанд нөлөөлж, нарийн үрчлээ үүсгэдэг учир өтлөх шинж бүрдүүлнэ.. Цонхны шилийг нэвт тусч байгаа нарны гэрлээс хордохыг үгүйсгэх аргагүй.
 
Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар гадагш гарахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн гурван цагийн хооронд илүү хүчтэй байдаг.
 
Хүзүү, нүүр, чих, нүдээ нарнаас сайн хамгаалах өргөн халхавч­тай малгай, урт ханцуйтай цамц, урт өмд өмс. Аль болох арьсаа ил гаргахгүй байх хэрэг­тэй. Нарны шил нүдний болрыг цайх эрсдлийг багасгана. Нарны сайн шил үнэтэй учраас хүн бүр худалдаж авч чаддаггүй нь үнэн. Гэсэн ч танд боломж байвал түүнээс бүү татгалз. Таныг маш сайн хамгаална. Ер нь нүүрний арьсыг хамгаалах хамгийн сайн арга бол нарнаас хамгаалах зориулалтын тос хэрэглэх. Нар­наас хамгаалах тосыг нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаа­лахын тулд гадаа ажиллах, тоглох, дасгал хийх, усанд сэлэх­дээ түрхэх хэрэгтэй. Биеийн ил хэсгээрээ, ялангуяа чих, хамар гэх мэт мэдрэмтгий хэсгээрээ түрх. Гэхдээ ийм тосыг худалдан авахдаа хэдий хэрийн хугацаанд хамгаална гэж зааварт бичсэнийг анзаараарай.
 
Тухайлбал, SPF-15 гэсэн тэмдэг­лэл байвал нарнаас 3-4 цаг хамгаална, SPF-25 нь 4-6 цаг хамгаална гэсэн үг. Хэрэв SPF-30 гэсэн байвал наранд 6-8 цаг байхад айлтгүй. Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаална. Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо SPF 15-30, SPF/РА+ + 30 гэсэн тэмдэгтэйг нь авбал монголчуудад илүү тохиромжтой. Тосны зааварт бичсэн тооны хувь их байх тусам нүүрний арьсанд хортой гэдгийг ч бас анхаарах хэрэгтэй. 3-4 цагийн хугацаатай хамгаалах тосыг өглөө түрхчихээд орой болтол цэвэрлэхгүй явж болохгүй. Дулааны улиралд хөлс их гардаг учир хамгаалалтын тос дорхноо ууршиж алга болдог. Иймээс дөрвөн цаг болоод нарны тосоо дахин нэмж түрхэнэ. Ер нь үдээс хойш 15-16 цагийн үед хүний бие ядарч сулрах үе гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Иймд 16 цагийн үед та нүүрээ угааж цэвэрлээд будалтаа дахин шинээр хийвэл хүний арьс сэргэж, санаа сэтгэл тайван болдог. Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо хадга­лах хугацаа, нарнаас хэдэн цаг айхгүйгээр явж болохыг лавлаж байж хэрэглээрэй. Нарны тос хэрэглэсээр байхад нүүр хар болчихлоо гэж хүмүүс ярьдаг. Хамгаалах тос хэрэглэснээр нүүр­ний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Хэт ягаан туяаны хор хүний нүүрний арьсанд харшил өгч, улайлган түлж, хорсгож харлуулдаг. Тиймээс хамгаа­лалтын тосыг түрхсэнээр хордлогод өртөхгүй байх боломж­той. Тосыг зөв хэрэглэж сурвал нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Наранд түлэгдэж хордоо­гүй, зөв борлосон арьс арчил­гаа авах нь амархан. Хэрэв нарны тосноос татгалзвал нүүрний арьсны давхарга зузаарч, арьс өнгө­гүй болдог. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 04 сарын 28

15-35 Насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top