Өдрийн зурхай: Үс засуулахад сайн

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Наран ургах, шингэх: 05.54-20.0

Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 11, Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САМДАН(103.26.195.173) 2015 оны 04 сарын 29

ЗУРХАЙ ЯДАЖ ӨНӨӨДӨРИЙНХЫГ УРД ӨДӨР Нь НИЙТЛЭЖ БАЙМААР ЮМ ЯАГ ТЭР ӨДӨР Нь ГАРГАДАГ ТЭНЭГЛЭЛЭЭ БОЛИМООР ЮМ ДАА НЭГ ӨДРИЙН ӨМНӨ ГАРГАЖ БАЙЖ ХҮН ДАРАА ӨДРИЙНХӨӨ АЖИЛ ҮЙЛСИЙГ ЗОХИЦУУЛДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ

0  |  0
Top