“Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Мэдээллийн технологийн үндэсний  парк (МТҮП) нь Монгол Улсад мэдээллийн технологийн хөгжлийн түүчээ болж ирээдүйд инновацийг бүтээх гарааны компаниудыг хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлэх, МТ-ийн инкубаторыг ажиллуулах, бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг сайжруулах, мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх  олон улсын  сургалт, шалгалтын системийг нэвтрүүлэх   зорилгоор    2015 он 5 сарын 1-ний өдөр “Гарааны түншлэл-2015” бизнес өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт оролцсоноор Танд:

  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тулгарч буй асуудлаа шийдвэрлэх
  • Хямд үнээр, чанартай МТ-ийн бүтээгдэхүүнийг худалдан авах, захиалах, хамтран ажиллах
  • Шилдэг санаа, шийдлүүдийг санал болгож, “Хэрэглэгч-бизнес эрхлэгч”-ийг холбох суурийг бий болгох
  • МТ-ийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалт, шалгалтын талаарх мэдээллийг авах, оролцох  
  • Үйлчилгээний багцаас хөнгөлөлт эдлэх боломжтой болох
  • Бизнес уулзалт
  • Сургалтын төв, Компьютер вишн лаборатори болон эмбеддэд системийн лабораторитай танилцах, үйлчлүүлэх
  • Ажлын байрны бүртгэл
  • Монголын хамгийн анхны нээлтэй өгөгдлийг танилцуулах ‘‘Монголын нээлттэй өгөгдлийн санаачлага’’ семинар
  • Мэдээллийн технологийн төрөлжсөн ном сурах бичиг бүхий Мэдээллийн төвийн нээлтийн ажиллагаа зэрэгтэй танилцах боломжтой.

 

Тус бизнес өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүр мэдээллийг чөлөөтэй авах ба боломжоор дүүрэн гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, олон улсад оюунаа үнэлүүлэх боломжуудтай танилцан, байгууллагынхаа хүний нөөцийг чадавхижуулах, бизнесээ амжилттай явуулахад тань гүүр болж өгөхөөс гадна  сугалаа сугалан азаа үзэж, азтан болох боломжтой юм.

  Сонирхсон хүн бүхэнд нээлттэй

Дэлгэрэнгүй мэдээллийг 99063036, 96600042 /www.itpark.mn/ -ээс лавлана уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.25) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top