БНСУ-д ажиллах иргэдийг ирэх долоо хоногт бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Хөдөлмөрийн гэрээний дагуу Өмнөд Солонгост очиж ажиллах хүсэлтэй иргэдийг тавдугаар сарын 5-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд бүртгэх юм байна.

Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх ёстой бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна. Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, шалгалтын хураамж 24 ам.доллартой очиход болох аж. Харин ирэх зургадугаар сарын 02-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

Монголчууд Өмнөд Солонгост очиж ажиллах явдал сүүлийн жилүүдэд буурсан ч, эдийн засгийн хямралтай холбоотойгоор эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top