Хөшигтийн хөндийд монгол ажилчин нас барсан хэргийг нуусан уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Аливаа улс орны бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад түүн дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарал тавигддаг. Монгол Улсад баригдаж байгаа их барилгын салбарт нүүрлээд байгаа энэ асуудал Төв аймгийн Хөшигийн хөндийд Япон улсын зээлээр босч баригдаж байгаа барилгын талбайд ч мөн гарсан байна.

Тухайлбал, өнгөрсөн онд энэ барилгын талбайд нэг монгол ажилчин золгүй тохиолдлоор нас барсныг эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ онд барилгын ажил дөнгөж эхлээд хоёр ч “золгүй” тохиолдол гарсныг төслийн багийхан ихэд нууцалж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Энэ талаар "Самсунг"-ийн монгол ажилчид ч  дотроо ярьж байгаа гэнэ.

 Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгаас хүн унах гэмтэхэд тэр даруй асуудал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн чихэнд хүрч, хэн буруутай этгээдийн барилгын зөвшөөрлийг шууд цуцлах асуудал яригддаг. Гэтэл Төв аймгийн Хөшигийн хөндийд болж байгаа явдал хэний чихэнд хүрч хэн чимээгүй болгодгийг Зам, тээврийн яамнаас "Самсун"-гийн монгол ажилчид асууж байна. Хуулийн байгууллагаар хэрэг хэрхэн шийдэгдсэн тухай мэдээлэл өгөхийг ч шаардаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Томорхууг хал(103.229.121.98) 2015 оны 05 сарын 05

Наад Томорхуу чинь оороо асуудалтай юм чинь яаж хариулдаг юм сургуулиа тогсоогуй хуурамч дипломтой бас барилгаас нь хун унаж ухсэн гээд адилхан асуудалтай хун яг хариулж харагдаач ямар ч боловсролгуй хун сайд болгодог жишиг МАН-д уламжлал болсон шуу дээ ккк

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top