”Төрийн албаны сэлгээ аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн”

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан тухай нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг үргэлжилж байна. БОНХАЖЯ, ЭМСЯ, Хөдөлмөрийн яамдын сайд нарын нэр дээр хууль бусаар халсан гэх гомдол хамгийн их иржээ. МАН-ын зүгээс МАН-ын сайд нарыг ялган “байцааж” байгаа бол АН-ын гишүүд МАН-ынхан улс төрийн томилгоо маш их хийдэг хэмээн талцлаа.

Мөн шинээр албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын зөрчлийг АТГ-т хянуулаагүй зөрчил БОНХАЖЯ-40, ЭМСЯ-4, Хөдөлмөрийн яам-45 илэрсэн байна. 

 С.Одонтуяа: Эдийн засаг муудсан нь төрийн алба чанаргүй болсонтой холбоотой

- Хөрөнгө оруулалт багассан, эдийн засаг муудсан нь төрийн алба чанаргүй болсонтой холбоотой. Би энэ тал дээр улс төржмөөргүй байна. Хөдөлмөрийн яам, БОНХЯАЖЯ дээр хамгийн олон өргөдөл ирсэн байна. АН-аас томилогдсон сайд нарыг бүлгийн хурал дээр дуудаад албан хаагчдыг хольж сольж болохгүй гэсэн хатуу анхааруулга өгсөн. Сангийн яамны мэргэшсэн хүмүүсийг огт солиогүй.  Төрийн албан хаагч болох мундаг залуучууд нам байгуулаад явж байна. Нам дагаж байж төрийн албанд ордог гэсэн ойлголт байгаад харамсч байна. Намайг Эрүүл мэндийн яаманд ажиллаж байхад С.Ламбаа бол нэг ч хүнийг улс төрийн асуудлаас бол хольж сольж байгаагүй.

Д.Санжмятав: Ч.Сайханбилэг С.Чинзориг сайдынхаа тушаалыг хүчингүй болгох хэрэгтэй

- С.Чинзориг сайдад хандаж хэлэхэд Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүстэй нэг ч удаа уулзаагүй байж тушаал гаргаж байгаа нь харамсалтай. Би өөрчилж, халж байхдаа дуудаж уулзаад шийдвэр гаргаж байсан. Төрийн нарийн бичгийн дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан учраас төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өөр хүн томилсон байна. Энэ хүмүүсээ буцаагаад томилооч ээ. Засгийн газраа тогтвортой болгомоор байгаа бол Ч.Сайханбилэг энэ сайдынхаа тушаалыг хүчингүй болгох хэрэгтэй. 

Л.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэр гарсны дараа хэлэлцэх ёстой

- Алдаа завхрал гарсан бол шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хэлэлцэх ёстой. Цөөхөн хэдэн сайд нарыг ялгаж байгаа нь харамсалтай байна. Энэ асуудлыг байнгын хороогоор ярьж цаг алдаж байхаар өөр ажилд шилжсэн 36 мянган хүнийг асуудлыг шийдээч. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ төрийн дархлаа, дотоод аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрсэн байна гэх дүгнэлт Төрийн албаны зөвлөөс гаргачихаад байна. Төрийн албан хаагч 160 мянган хүн бүгд авилгач нэртэй болчихлоо. Төрийн албаны, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.179) 2015 оны 05 сарын 04

yu hiihee medehgui.yu hiij bgaagaa oilgohgui humuus turd ajillah ni ihessen.ene ni nam dagah,dargs dagaval mungutei bolno bolno gesen buruu setgelgeetei holbootoi shudee

0  |  0
pkxny(103.9.90.140) 2015 оны 04 сарын 29

Sanjmyatav Hedelmeriin heltsiin darga nariig halahdaa uulzsan gew uu yamar hudalch hun be cmanai naiziig shuud l halsan shu dee tegeed yamar ch teriin alband ajillaj uzeegui AN-n negen aimgiin tuslah hiij bsn huniig tavisan bitgii hudlaa yariad bai l daa Sanjmayatav aa Ta halj boldog eer hun boldoggui um uu

0  |  0
Altmaa(43.242.241.86) 2015 оны 04 сарын 29

Sanjmyatav Hedelmeriin heltsiin darga nariig halahdaa uulzsan gew uu yamar hudalch hun be cmanai naiziig shuud l halsan shu dee tegeed yamar ch teriin alband ajillaj uzeegui AN-n negen aimgiin tuslah hiij bsn huniig tavisan bitgii hudlaa yariad bai l daa Sanjmayatav aa Ta halj boldog eer hun boldoggui um uu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top