АТГ-ынхан цалингаа хандивлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

АТГ-ынхан өнөөдөр Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гал туймрийг унтраахад зориулж ОБЕГ-т нэг өдрийн цалингаа хандивлалаа. 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархсан байна. Улмаарх Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг "Эмгэнт" гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж тус сумын Онон багийн “Баруун зүүн Хавчуу”, ‘Бэрхийн-Ам", “Улаан-Өндрийн даваа”-нд тархан асч байна. Онцгой байдлын ерөнхий газраас авсан сүүлийн үеийн мэдээллээр Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутагт түймрийн гал асч байгаа аж. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл" гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны 18:25 цагт хүлээн авчээ. Нийт 30 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч, нийт 47 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байгаа юм байна. Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч нийт 21 хүн,  хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top