Төрийн албан хаагчийн халаа сэлгээний асуудал хэрээс хэтэрсэн гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Улс төрийн намын харьяалалаар яамдыг сонгож алагчилсан байдлаар асуудалд ханддаг байдалд цэг тавих шаардлага ус агаар мэт хэрэгтэй байгааг төрийн албаныхан хэлж ярьсаар ирсэн.  Энэ байдалтай тэмцэхийн тулд Төрийн албан хаагчдын холбооны зүгээс  хууль зөрчин сонгогдсон 560 удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг гаргаад байгаа юм.

Энэхүү сэдэвтэй холбогдуулан хууль зөрчсөн томилгооны золиос болсон төрийн албан хаагчдын тухай мэдээллийг Төрийн албан хаагчдын холбооны УЗ-ийн гишүүн Я.Эрдэнэсайханаас тодруулсан юм.

Тэрээр хэлэхдээ “манай улс 2011 онд 151 мянган  төрийн албан хаагчтай байсан бол энэ тоо өнгөрсөн онд 180 мянгад хүрсэн. Үүнийг дагаад төрийн албанд хийгдэх халаа сэлгээ нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн байдлаар давхардсан тоогоор 45 мянган албан хаагчийн албан тушаалын шилжилт хөдөлгөөн хийгдсэн.  Төрийн албаны энэ будилаантай байдал монгол төрийн дархлаа үндэсний аюулгүй байдлын эрх ашигт ч хүчтэй нөлөөлж байна” гэлээ.

Мөн  2012 оноос хойш халагдсан  30 мянга орчим төрийн албан хаагчийн дуу хоолойг монгол улсын төр засаг сонсох хэрэгтэй. Бүх яам агентлагийн  төлөөлийг оролцуулж уулзалт зохион байгуулж асуудалд улс төржиж биш бодитойгоор хандаж шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг онцлож байлаа.

Он гарсаар төрийн албаны зөвлөлд 500 гаруй хүн ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан гэсэн гомдол мэдүүлсэн бол УИХ-ын өргөдөлийн байнгын хороонд 200 хүн бүртгэгдсэн байна. 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard tumen(112.72.13.151) 2015 оны 04 сарын 29

Төрийн алба улс төрийн алба болсон шүү дээ, үнэхээр гамшиг. төрийн албаны зөвлөлийг татан буулгавал таарна. Юу ч хийдэггүй дарга нарын үгээр хууль зөрчихийг зүгээр хараад сууж байдаг чадваргүй хүмүүсээр дүүрсэн газар

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 29

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР ,МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top