Төрийн албанд хуурамч дипломоор орсон нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн  есдүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу явуулсан байна. 

Шалгалтаар Б-гийн “Өлзийт” дээд сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр суралцаж төгссөн 01/116 дугаартай диплом нь хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн Б нь хуурамч диплом ашиглан төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг тус тус зөрчсөн байна. Иймээс Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар Б-г томилох үндэслэлгүй болохыг Авлигатай тэмцэх газраас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хорлоод албан бичгээр мэдэгдсэн аж. Б-д холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, зөрчлийг арилган хариу мэдэгдэхийг мөн хүссэн байна.  Улмаар хуурамч баримт бичиг ашигласан асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул холбогдох асуудлыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.11.202) 2015 оны 05 сарын 01

Төрийн албаны шалгалт авах нэртэй боловч тэр нь цаанаа хуйвалдаан байдаг

0  |  0
Зочин(112.72.13.146) 2015 оны 05 сарын 01

Увсын засаг дарга цэндсүрэн хуурамч дипломоор аймаг даргалж бна. Олон улсын худалдааны дээд сургууль тогссөн гэж нааж бгаа, 10 жилийн сургуулиа арай чүү дунд төгссөн, гэнэт цоорчдоггүй байлтай

0  |  0
дарга болохгүй ээ(202.21.106.140) 2015 оны 04 сарын 30

хөдөө хотгүй л худалч хулгайч дарга нар дүүрчээ.нөгөө бат-эрдэнэ гэж нөхөр яс юман дээр хэн гээч байлаа,хотын тээврийн газрын дарга дараа нэгэн дүүргийн ИТХ-ын дарга хийгээд тэнэгтээд байсан.төрийн албаныхан үндсэн ажлаа хийх хэрэгтэй лдээ.төрийн алба гэж ёстой холион бантан болжээ.зүгээр дарга болъё гэсэн бүхнийг нь л дарга болгодог юмуу яадгийн,төрийн албыг татан буулгаж төсөв хэмнэхээс дээ

0  |  0
зочин(103.229.122.96) 2015 оны 04 сарын 30

АН-д зөндөө бий шүү, наймаа хийдэг байсан авгай л дүүргийн орлогч дарга болсон гээ биз дээ,

0  |  0
333333333(202.179.11.26) 2015 оны 04 сарын 30

Yg shalgaval olon bii shuu. Jildee sn shalgaad bj boldoggui yum boluu

0  |  0
кккк(183.177.98.74) 2015 оны 04 сарын 30

яалтай ч билээ, хуурамч дипломтой аймгийн Засаг ноёдууд хүртэл байгаа ш дээ. кккк

0  |  0
Баттөмөр(27.123.215.222) 2015 оны 04 сарын 30

Дээд боловсролгүй хүн тэр ажлыг хийж байжээ. Тэгэхээр энэ ажлын байр боловсрол шаардахгүй ажлын байр болж таарлаа. Эсвэл сургуульд сураагүй ч мундаг чадвартай залуу байж таарлаа. Та юу гэж бодож байна

0  |  0
zochin(202.70.46.205) 2015 оны 04 сарын 30

Hotod bas zunduu iim humuus bgaa tatvariin baitsaagchaar shiner or bgaa zaluu computeriin anhnii medleggui hun orj l baisan.ter hun IH surguuli bitgii hel dund surguulid CH suraagui yum shig.turiin alband ah DUu nar ni tom alban tushaald bgaa humuus bugd l barag huuramch diplomtoi bgaa bhaa

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 30

хамгаалсан гээд томроод байдаг гэсэн Уул уурхайн наад захын мэдлэг байдаггүй гэсэн шүү Асуухаар тийм хичээл орж байгаагүйш дээ гээд хээв нэг хэлдэг гээ биз дээ Тэр хоосон магиструудад гадаад багш нар сургалт явуулдаг гэсэн Монголын бантан жонхууг хэлээд дуусашгүй Жинхэнэ юм мэддэгийг ажилд авахгүй ээ ёстой хоншоор Тийм байж бүлтэрээд л томроод данхаагаад байдаг гэсэн Дээрээ татаастай мөнгөтэй л хүмүүс байдаг юм гэнэ лээ Энэ жинхэнээсээ үнэн шүү Шалгуулмаар шалгалт авмаар асуудал энэ шүү дээ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 30

Хуурамч диплом хуурамч 10-р анги төгссөн гэрчилгээ хоёр чинь 1996оноос эхлээд жинхэнэ цэцэглэж өгсөн дөө БСШУ-ны яамныхан хийдэг ах дүү нараараа найдвартай хүнд өгнө гэж нууц ажиллагаа явуулдаг байсан Диплом 400доллор 10-р ангийн гэрчилгээ 150-200000төг байсан Харин сүүлрүүгээ сургуульд нь бүртгүүлчихээд хичээлд нь суухгүй төлбөрөө төлж яваад диплом авсан хоосон толгойнууд мөн ч олон бий дээ Тэгээд баахан олон сургууль төгссөн гэсэн диптомтой улсууд УИХ-н гишүүн асан Батбаатараас эхлээд байдагш дээ Оюу толгойн том том дарга инженерүүд чинь юу ч мэддэггүй 3-4 дээд сургууль төгссөн бүр магистр

0  |  0
kkkk(216.125.49.252) 2015 оны 04 сарын 30

neg hodoonii nohduudedee l er bar iymaa. ene hhotoor chin duuren l huuramch diplomatai humuus toriin alband bainashdee.

0  |  0
zochin(122.201.21.189) 2015 оны 04 сарын 29

zunduu humuus ajillaj baigaash dee gants neg n ilerlee bugdiig n ileruulevel olon hun ajilgvi bolno doo

0  |  0
Bolor(99.115.144.129) 2015 оны 04 сарын 29

Cain bna

0  |  0
bi(112.72.11.104) 2015 оны 04 сарын 29

huuramch diplomtoi hun olon bgaa er ni toriin alban haagchdiin diplomiig neg sn shalgah heregtei sanagddag

0  |  0
Мурат(203.91.118.156) 2015 оны 04 сарын 29

Энэ Шаяхмет чинь 10 наймаа хийгээд баяжаагүй байж Нийгмийн даатшалд ороод хагарталаа баяжсан нэгэн одоо хаграх цаг нь болсон

0  |  0
Hmm(112.72.13.251) 2015 оны 04 сарын 29

suraal avchaach dee, baklavrt surahgui eliigee hiigeed yavjiisiin

0  |  0
мурат(203.91.118.156) 2015 оны 04 сарын 29

төрийг хуурч буй Шаяхмет мэтийг хурдан зайлуулах л хэрэгтэй

0  |  0
иргэн(112.72.13.203) 2015 оны 04 сарын 29

Жинхэнэ дипломтой хүнээс илүү ажлаа сайн хийдэг бол яадгийн бэ

0  |  0
сайран(202.179.11.202) 2015 оны 04 сарын 29

Баян Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхмет гэдэг хүн МУИС ийн дипломыг хуурамчаар үйлдэн хэлтсийн даргын албан тушаалд дэвшин ажиллаж байна Энэ үйлдэлийг нь өлгийчүүд мэдээд авилгатай тэмцэх газар мэдээлсэн боловч бүтэн хоёр жил үргэлжилээд шийдэгдэхгүй явсаар л байна Хэнийнх нь илрээд хэнийн нь ингэж дарагдаад байдаг юм вэ Авилгатай тэмцэх газар минь үүнийг шиидэж өгөөч ээ гуйя

0  |  0
sanal(103.26.195.76) 2015 оны 04 сарын 29

suraagui hernee huuramch bish diplomtoi humuus mongoloor duuren bna shuu de.tedniig tegeed yahav

0  |  0
Zochin(103.26.194.115) 2015 оны 04 сарын 29

Iim huuramch diplolmtoi humuus zondoo l bgaa shdee,

0  |  0
Жамцдавс(112.72.13.85) 2015 оны 04 сарын 29

Насаар төрд ажиллах эрхийг нь хас

0  |  0
Top