Дуучин Заяа түлэгдсэн хүүд туслахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Нэг хэсэг хайрын хит дуунуудыг ээлж дарааллан гаргаж байсан "Нэгэн зүгт" хамтлагийнхан тарсан талаарх мэдээлэл жиг жуг хийх болсон. Тус хамтлагийн гишүүн Заяа өөрийн ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд нэлээдгүй хугацааг үджээ. Түүний шинэ дуунууд ч залуучуудад ихээхэн таалагдаж хит болж буй. Дуучин Заяа энэ удаа маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн буяны үйлсэд гараа сунгажээ. Тэрээр Боловсрол телевизийн " Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?" шоу нэвтрүүлэгт оролцож 10 асуултаас 9-д нь амжилттай хариулан 270,000 мянган төгрөгний шагнал авсан байна. Тэрээр энэхүү мөнгөө биеийнх нь 50 хувь бүхэлдээ түлэгдсэн Чинтэнгис хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ. Чинтэнгис хүү одоогоор Солонгос улсад эмчлүүлж байгаа бөгөөд халуун сэтгэлт Монголчууд минь тусалсаар байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ок(202.179.28.227) 2015 оны 04 сарын 30

мундаг залуу байна аа

0  |  0
h(122.201.21.88) 2015 оны 04 сарын 30

Like

0  |  0
Top