Аудитын тухай хуулийг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн барилаа.  Аудитын тухай хуулийг шинэчлэн найруулснаар аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэж, энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоо бүрдэх, үндэсний аудитын байгууллага, аудиторууд олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлэх чадавхитай болох таатай нөхцөл бүрдэхээс гадна татвар төлөгчдөд хүндрэл учруулдаг аудитын дарамт буурах аж.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх болно. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар нэг сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top