“Саусгоби Сэндс” ХХК-ийн гомдлыг шүүх хүлээн авсангүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Канадын “Саусгоби Сэндс” ХХК-ийг учруулсан хохирлоо эргэн төлөх ёстой гэж шүүх үзсэн. Гэвч тус компани нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьж, баримтаа нягтлалгүй гаргасан хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэгвэл “Саусгоби Сэндс” ХХК нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Гэвч дээд шүүх тус компанийн гомдлыг хүлээн аваагүй байна. Учир нь “Саусгоби Сэндс” ХХК нь Улсын дээд шүүхэд гомдол гаргахдаа Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр дамжуулсан аж. Харин дүүргийн шүүхээс “Компани нь дээд шүүхэд давж заалдах эрхгүй” гэсэн тайлбараар буцаажээ. Гэсэн ч “Саусгоби Сэндс” ХХК-ийн зүгээс дээд шүүхийг заавал тайлбар өгөх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top