Нүүрс, жоншны алдагдалыг газрын тосны экспорт оролжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Манай улс 2015 оны эхний гурван сарын байдлаар 5.8 сая тонн нүүрс,  939.3 кг алт,  268.6 мянган тонн газрын тос олборлосон байна.

Мөн хайлуур жоншны баяжмал 57 мянган тонн,  зэсийн хүдрийн баяржмал 170.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 521 мянган тонн, цайрын баяжмал 24,8 мянган тонныг тус тус  үйлдвэрлжээ.  

Харин дээрх тоо баримтуудаас үзвэл  экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, жонш худалдаалалт буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Үүний шалтгааныг салбарын сайд  нь тайлбарлахдаа “Манай улсын экспортын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрс, жоншны  борлуулалт хөрш орнуудын зах зээлээс шалтгаалан  буурсан. Ялангуяа хятадын эдийн засгийн сааралт ихээхэн нөлөөлсөн” гэв.    

Хэдийгээр нүүрс жошны экспорт багассан ч газрын тосны  экспорт энэ алдагдалын тодорхой хувийг орлож эхэлсэн байна. Эхний гурван сарын байдлаар газрын тосноос  28.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвөлрүүлээд байгаа аж.  

А.Чимгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top