Үүл буудаж бороо орууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлжээ.

Тодруулбал, Төв аймгийн хоёр экспедиц энэ сарын 29-нд Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө өглөө Хэнтий аймагт үүлэнд нэг удаа нөлөөлөл үзүүлснээр  Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Цэнхэрмандал сумдын нутгаар 1.0-5.0 мм бороо оржээ. Энэ ажлын үр дүнд Өмнөдэлгэр сумын нутагт яг одоо бороо үргэлжлэн орж байна.

Харин Хэнтий аймгийн гурван  экспедиц Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын зааг, Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад ажиллагаа явуулахад бэлэн байдалд байгаа аж. 

Мөн түймрийн гамшиг хамгийн ихээр нүүрлээд буй Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул сумын нутагт 2-3 экспедиц очоод үүл хүлээж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.О(81.200.55.252) 2015 оны 05 сарын 01

Үүл буудаагүй ээ. Үүл буудах ч үгүй. Үүлийг буудаж, бороог орууллаа гээч...

0  |  0
alimaa(203.194.114.58) 2015 оны 04 сарын 30

Ongocon boroonii hoinooc tsyv nomrood gehcheer l ...

0  |  0
зочин(103.26.195.63) 2015 оны 04 сарын 30

Ниргэсэн хойно хашгирав гэгч болж дээ. Ккк.

0  |  0
Top