Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 05.52-20.08

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

 Суудал:Гал

Аргын тооллын 4 сарын 30, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top