Мисс Б.Гэрэлчулуун: Монголын миссийн титэм надад амар ирээгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

“Гол дүр” булангийн энэ удаагийн зочин мисс Б.Гэрэлчулуун. Монголын сайхан бүсгүйтэй уулзсан болохоор уран бүтээл гэхээсээ илүүтэй бүсгүй хүн,  гэр бүлийн аз жаргалын тухай ярилцлаа.   

- Ярилцах урилга хүлээж авсанд баярлалаа. Мисс Б.Гэрэлчулуунаар сонин сайхан юу байна?

- "Зиндаа"-гийн уншигчидтай уулзах боломж олгосонд баярлалаа. Эрч хүчээр дүүрэн залуу насандаа цаг завгүй ажилсаар л байна. Одоогийн байдлаар МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ жүжигчнийхээ ажлыг ч хийж байна даа. Тухайлбал саяхан МҮОНТ-ийн “Хойморт өнжих нар” 50 ангит уран сайханы кинонд тоглолоо.  Тавдугаар сараас олны хүртээл болно.

- Хэдийгээр уран бүтээлч хүнтэй уулзаж байгаа ч бүсгүй хүний тухай асуултууд аман дээр гарч ирээд байна. Бүсгүй хүний хамгийн их аз жаргалыг мэдэрдэг үе нь эх хүн болох тэр агшин гэдэг. Таны хувьд ээж болоход ямар мэдрэмж төрсөн бэ?  

- Тэр их өвдөлд хоромхон зуур үгүй болж улаан нялзрай амьтан энгэрт минь наалдаж хөхөө амлах тэр үед би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хамгийн баян хүн болсон мэт мэдрэмж төрсөн. Үнэхээр гайхалтай. Үр минь өдөр бүр тэр баяцхан биедаа баймгүй их хүчийг тэврэлтээрээ, инээдээрэй дамжуулан ээждээ өгч байна даа.

- Анх хүүхэдтэй болсоноо яаж мэдсэн бэ. Ер нь хүүхэдтэй болохоо төлөвлөж байсан уу? Санаандгүйгээр амьдрал чинь өөрчлөгдчихөв үү? 

Б.Гэрэлчулууны охин

 - Хүүхэдтэй болсоноо Бээжинд хэлний бэлтгэлд сурч байхдаа мэдсэн.  Сэтгэл минь хэрхэн баярлаж догдлож байсныг үгээр илэрхийлэхэд ч үг багадмаар тийм агшин байсан. Энэ тухайгаа хамгийн түрүүнд ээж, нөхөр хоёртоо хэлж байлаа.

- Өхөөрдөм алаг үрээ харах бүрдээ та юуны тухай илүүтэй боддог вэ? Өөртөө өгдөг амлалт ч гэдэг юм уу?  

- Миний үргэлжлэл үр минь үлдэх хорвоод зөв амьдарч, ажиллах юмсан гэж бодож өөртөө хэлдэг. Мөн хүүхдээ сайн л хүн болгож хүмүүжүүлхийг юу юунаас илүүтэй хүсдэг дээ.

Тэгвэл эрчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдсэн монголын мисс бүсгүй Б.Гэрэлчулууны амьдралын ханиар тодорсон азтай бас адтай залууг манай уншигчдад танилцуулахгүй юу? 

- Миний амьдралын түшиг тулгуур болсон ханийг минь Онон гэдэг. Энгийнээс энгийн даруухан залуу бий.

- Уран бүтээлч хүний ар тал байна гэдэг маш өндөр хариуцлага байдаг тухай манай урлаг соёлынхон ярьдаг. Нөхөр тань таны цаг чөлөөгүй ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ? 

- Бид хоёр ажлаа маш их ярилцдаг болохоор асуудал гараад байдаггүй. Өглөө ажилдаа дурлан яарч, орой гэр бүлрүүгээ тэмүүлэн догдлох шиг их аз жаргал гэж хаана ч үгүй. 

- Эмэгтэй хүн бүр ирээдүйн хань болох хүндээ тодорхой шалгуур тавьдаг шүү дээ. Таны хувьд өөрийн нөхрийг ямар шалгуураар сонгож байв. Юу нь таныг илүү татсан бэ? 

- Би өөрөө төгс хүн биш шүү дээ. Тиймээс хань болох хүнээ ч төгс бай гэж шаардаагүй. Хайр бол сохор гэж үнэн үг. Хайрлаж дурласан хосуудад бүх зүйл хөөрхөн сайхан харагддаг нь үнэн. Намайг олон зан чанар, чадвараараа татсан шүү. Манай хүн их том зорилготой, том хүсэл тэмүүлэлтэй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чаддаг нь надад их таалагдсан. Хамгийн чухал нь би тэр хүний дэргэд үргэлж тайван байж чаддаг.

- Нэг нь жаахан дуу цөөтэй, нэг нь жаахан галзуу ч юмуу тийм эрс тэс өөр хүмүүс хоорондоо их тохирдог гэж ярьдаг. Та хоёрын хувьд хэр өөр хүмүүс вэ? 


- Бид хоёр өөрийн чинь хэлснээр зан харилцааны хувьд их  өөр  хүсмүүс л дээ.  Гэхдээ зохицох чадвар маш сайн. Нэг жил, нэг ордны хүмүүс болохоор тийм байдаг ч байж магад.

- Хүн бүр дор бүрээ хамгийн сайхан амьдралыг дүрслээд түүнийгээ бий болгох гэж зүтгэдэг. Таны хувьд хамгийн сайхан амьдралыг дүрслэх дүрслэл чинь ямар байдаг вэ? 

- Аз жаргалын тухай төсөөлөл нь ямар байна хүн өөрөө тийм байдаг гэх үг бий.  Би тэр үгэнд их итгэдэг л дээ. Тиймээс ханьтайгаа хамт үр хүүхэд, ач, гучаараа хүрээлүүлчихээд санаа түвшин ханхайж сууж байгаагаар амьдралаа дүрсэлдэг юм.

- Өхөөрдөм гүнжтэй хосуудад ханхүүтэй болох бодол, төлөвлөгөө байгаа л байх даа. Тэр цаг хэзээ бол?  

- Байгаа. Гэхдээ охиноо дүүтэй болгох гэж нээх яарахгүй ээ. Айлын том охин гэдэг дүү нараа өсгөхөөс эхлээд хариуцлага ихтэй байдаг учир ээж аавдаа ханатлаа эрхлэг. /инээв/

- Төрчихөөд загварын тайзнаа гараагүй шиг санагдаж байна. Хэзээ дахин тайзнаа гарах вэ?

- Уран бүтээлийн чөлөө авсан байсан.  Одоогоор ажлуудаа төлөвлөөд явж байна. Эхний төлөвлөгөө нь дэлгэцийн бүтээлүүд дараа нь тайзруу чиглэнэ дээ. Миний хувьд тайз дэлгэцийн жүжигчин мэргэжилтэй учир өөрийнхөө ур чадварыг улам баяжуулж хоёр салбарт хүчин зүтгэх юмсан гэсэн бодол бий. Загварын тайзны тухайд агентлагтай хийсэн гэрээний хугацаа дууссан. Гэхдээ мэдээж загварын тайзаа ч орхихгүй.

- Моделиуд олон жил загвар өмсөөд ирэхээрээ салбарынхаа дээд шагнал болох ТОП модель болоходбие сэтгэлээ бэлддэг гэж сонсож байсан. ТОП болох хүлээлт танд бий юу?

- Ер нь “топ”-ыг гуйж биш гуядаж авах хэрэгтэй л дээ. Тэгээд топ цол авсан бол топынхоо нэрийг өндөрт өргөж сүр жавхаатай байх нь чухал.

- Сэтгэхүйн далд тэмцэл явагддаг салбар бол загварын ертөнц. Атаа жөтөө, бие биеэ шоглох явдал бишгүй гардаг. Өөрт чинь иймэрхүү зүйл тохиолдож байв уу?

 - Би амьдралынхаа 11 жилийг загвартай салшгүй холбоотой өнгөрүүлжээ. Энэ хугацаанд олон сайхан дурсамжууд сэтгэлд минь бичигдэн үлджээ. Сайны хажуугаар саар зүйл байлгүй яахав. Өөр орчинд төрж өссөн охидын дунд юу эс тохиолдов гэж. Би ч бас түүнийг тойроогүй даарч гарсан.

- Та мэргэжлийн жүжигчин хүн. Жүжигчнийхээ хувьд хүрэхийг хүссэн оргил тань юу вэ?

- Хүн бодож байгаагаасаа ч илүү ухаантай. Хэрвээ өөрийгөө юу хүсэж байгааг зөв тодорхойлж чин сэтгэлээсээ хүсч оюун ухаанаа дайчилж чадвал тархи задран тэлж сэтгэхүйн цар хүрээ өргөжиж гарцаагүй амжилтын оргилд нь хүрнэ.

Миний хувьд энэ мэргэжлийг хүсэж мөрөөдөж эзэмшсэнийхээ хувьд оргилд нь хүрнэ гэдэгтэй итгэлтэй байдаг. Гэхдээ оргил гэхээр миний сэтгэлд өнөөх том том шагналууд гэхээсээ илүүтэй үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайхан дүрүүдийг чадварлаг бүтээхийг л хүсдэг. Миний хувьд үүнийг л ажил мэргэжлийнхээ оргил нь гэж боддог юм.

- Ажил мэргэжлийн тань салбарт таныг бухимдуулдаг зүйл юу вэ?

- Би ер нь аливаал стресстэх дургүй. Стресстэж бухимдаж суухаар залуучууд бид  өөрсдөөсөө эхлэж чадах чадахаа чанартай хийх нь чухал.  

- Заримдаа амьдралын цагийг зогсоож байгаад өнгөрсөн бүх алдаагаа засах юмсан, тэгээд нэг эхэлж үзвэл ямар байх бол гэж боддог юм. Та тэгж боддог уу?

- Хүүхэд насандаа очвол гоё. Тэрнээс биш тэгдэг байж ингэдэг байж гэж огтхон ч харамсаж байгаагүй. Хүн алдаанаасаа суралцаж байж цааш дахин алдахгүй шүү дээ.

- Би боддог юм. Олны нүдэнд ил байдаг хүн хааяа ч гэсэн өөрийнхөөрөө байхыг хүсдэг болов уу гэж. Яагаад гэвэл биеэ барих, цэгнэх үе их гардаг байх?

- Амьдрал ажил хоёр бол тусдаа. Би уран бүтээлд Гэрэлчулуун хувь хүн талаасаа хандаж нөлөөлөх эрх байхгүй.  Өөрөөрөө байж чаддаггүй өөр хэн нэгэн болж хувирдаг. Харин амьдрал дээрээ биеэ барьж үйлдлээ цэгнэж дүр үзүүлж явдаггүй. Би өөртөө хайртай миний зан чанар үзэл бодол хэзээ ч хаана ч намайг чимэж байдаг учраас өөрөөрөө байх дуртай. Тэгж ч чаддаг.

- Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санаанаас гадна бие махбодийн өөрчлөлт маш хэцүү.Төрсөн эмэгтэйчүүд жин нэмдэг, таргалдаг. Та ч бас үүнийг дайрах шиг санагдсан. Нууц биш бол биеийн жингээ яаж барьсан тухайгаа төрсөн ээжүүдэд сонирхуулаач.

- Жин хасах таргалалт гэсэн ойлголтгүй байсан надад их өөрчлөлт ирсэн нь мэдрэгдсэн. Гэхдээ таргаллаа гээд хоолоо сойгоогүй амин дэмтэй хоол идэж хөхөөрөө хүүхдээ хооллохыг хамгийн их хүссэн. Охиноо 2 нас хүртэл нь хөхөө хөхүүлсэн болохоор одоо маш чийрэг ухаалаг том охин болсон.

Хүүхэд хөлд орох тэр эгзэгтэй хөдөлгөөнтэй үе эхлэхээр ээж цаанаасаа л турдаг юм билээ. Тиймээс надад тусгайлан хэрэглэсэн нарийн дэглэм байхгүй. Харин бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд хүн гэдэг сэтгэлийн амьтан өөрийгөө хайрлаж, өөртэйгөө ярьж дур булаам хөөрхөн гэдгээ өөртөө хэлж байгаарай гэж зөвлөе.

 - Сүүлийн үед миссийн тэмцээн олон болж байгаад шүүмжлэлтэй хандах болж. Мисс хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

 -Миний хувьд шүүмжлэлтэй байр суурьнаас ханддаггүй. Аливаа зүйл бүхэн хоёр талтай. Сайныг нь харъя л даа. Тухайлбал миссийн тэмцээний үеэр оролцогч охидод гоо зүйн мэдлэг олгож, алхаа гишгээний техник,  харилцааны соёл, хооллох урлаг гэх мэт сайхан чадваруудыг суулгаж өгдөг.  

- Нэг улсын бүсгүйчүүдийн гоо сайханы төлөөлөл болж монголын сайхан бүсгүйн титим тэргүүндээ зална гэдэг сайхан мэдрэмж байдаг нь лавтай. Гэдхээ түүнийхээ хэрээр асар өндөр хариуцлага дагадаг. Мисс гэж яг ямар байх ёстой юм болоо?

- Мисс хүн бол энх тайваны бэлэг тэмдэг элч нь. Бусдын төлөө зүрх зовинон халуун гараа сунгаж чадах уян зөөлхөн мэт хэрнээ чулуу мэт хатуужилтай үлгэрлэн сахиулагч байх учиртай  юм.

- Та мисс болсоныхоо маргааш сэрэхдээ юун тухай бодож байсан бэ?

 -2007 онд миний амьдралд олон сайхан үйл явдалууд өрнөсөн л дөө.   Тэдний нэг нь бол яах аргагүй Монголын мисс болсон явдал. Гэхдээ миссийн титэм надад амар ирээгүй. Дөрвөн жил тасралтгүй бэлтгэж зүтгэсний минь үр шим байсан. Тэмцээний маргааш сэрэхдээ надад асар их ноогдсон. Энэ нэр хүндийг сэвтээхгүй явахаа өөртөө амлаж байлаа. Мөн ээждээ өвөөдөө талархаад ханаагүй. Учир нь  өвөө маань намайг хамгийн анх загварын ертөнцөд хөл тавихад нөлөөлсөн хүн л дээ. Даанч охиноо мисс болохыг харж амжаагүй өөд болсон.  Харин миний өдий зэрэгтэй яваа нь хайртай ээжийн минь ухааны илрэл гэж боддог.

- Та мөрөөдөл зорилгынхоо яг хаана нь явж байна гэж боддог вэ?

- Багадаа их мөрөөддөг мөрөөдөмтгий охин байсан. Мөрөөдөлтэй байснаар зорилго маань илүү идэвхитэй тавигдаж бид зорилгынхоо төлөө тэмцдэг. Одоо бол мөрөөдөж биш зорилго тавьж амьдарч байна. Туйлын зорилгынхоо эхлэлийг би тавьчисан одоо дөнгөж эхлэж байна даа.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай. Мөн гэр бүлд нь аз жаргал хүсэе.

А.Алтантуяа



Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sky flower(112.72.13.247) 2015 оны 05 сарын 02

Mongoliin negem saihan ger bvldee hamgiim saihan bvhniig husey.Urgelj uudlun dewjij, eleg buten az jargal duuren bgaarai :)

0  |  0
байгаль(202.179.6.82) 2015 оны 05 сарын 02

Сайхан хосдоо өнөр өтгөн аз жаргалтай амьдралыг бэлгэдье насан туршдаа бие биенээ хайрлаж яваарай бурхан ивээг

0  |  0
минж(27.123.214.110) 2015 оны 05 сарын 02

Орчлон хорвоог харж л байвал ямар ч нүдтэй байсан яадгийн. Та нар мисс болчихооч чаддаг юм бол. Та нараас хоол гуйж гай болоогүй л бол болоо юм биш үү. Матарнууд аа

0  |  0
zochin(103.229.123.137) 2015 оны 05 сарын 02

iim khuniig miss bolgoji baidag yasan kharalgan shuugchid baisan yum be dee

0  |  0
yeruul aidlya(103.26.193.46) 2015 оны 05 сарын 02

Saihan hos bna setgeliin tenheetei neg negendee hairtai, gol n eleg buten eruul saruul amidraarai gej yerooy duu

0  |  0
tuya(108.85.146.104) 2015 оны 05 сарын 02

ene nudiig n hol ene ter gej helsen nohduud ys yuman deeree oorsdoo pembiisen bultsger nudtei ali esvel nul hiimel davharaa bolson garuud bgaadaa. odoo hun muulj am zuuhaa bolij uz. ooriihooroo saihan l haragdaj bna. huurhun nud bna . saihan ger buld az jargal husii.

0  |  0
со(209.249.239.253) 2015 оны 05 сарын 02

Сайхан хос. .. гэр бүлээ нандигнан хайрлаж яваатай. .

0  |  0
sara(24.205.20.136) 2015 оны 05 сарын 02

yamar aimar hol nudtei yum beee.....

0  |  0
oooo(202.179.20.123) 2015 оны 05 сарын 01

saihan hos b.n az jargal huse

0  |  0
kkkkkkkk(202.179.20.124) 2015 оны 05 сарын 01

ohin ni yg eej bna daaaa

0  |  0
1111(180.235.184.5) 2015 оны 05 сарын 01

Нүдний харьцаа нэг бишээ.Мэс заслаар 2 нүдийг ойртуулдаг болчихсон байна лээ.

0  |  0
Kkk(112.72.13.167) 2015 оны 05 сарын 01

Miss zagvar omsog gesen ohid ihenh ni etseggui osson bh yum tegeed uldsen huvi ni hoid aavtai

0  |  0
Zochin(122.201.22.203) 2015 оны 05 сарын 01

Iluu dutuu mayaggui uuriinhuuruu saihan emegtei sain ch jujigchin amjilt husie

0  |  0
Zochin(122.201.22.203) 2015 оны 05 сарын 01

Saihan ger bul nuhur ni ch gesen nudend dulaahan saihan zaluu bnaa ohiduudaa ulger jishee av yanz buriin mungutei bayn hugshin zaluu humuusiin devsger bolj yvsanaas ingeed saihan buguud sainiig songood saihan urt udaan amidraldaa

0  |  0
зочин(112.72.15.63) 2015 оны 05 сарын 01

Монголын нэгэн сайхан залуу хосдоо аз жаргал,эрүүл энх,өнөр өтгөн айл болохыг хүсэн ерөөе.Маш сайхан харагдаж байна шүү.Тоглосон кино бүтээл нь олны таашаалд нийцсэн,сайн жүжигчин шүү.амжилт

0  |  0
Unshigch(69.143.53.19) 2015 оны 05 сарын 01

Sanaa zovtei, saikhan emegtei. Ur huuhed ni aj zargal husei!

0  |  0
hihi(75.37.28.253) 2015 оны 05 сарын 01

neeh hol nudtei, solir ch yum shig sonin huuhen

0  |  0
zochin(122.201.24.187) 2015 оны 05 сарын 01

huuhdiinh n nud yg eej yumaa

0  |  0
хаха(124.158.92.5) 2015 оны 05 сарын 01

Ёстой зовоож байж ирсэн байхаа нээрээ хаха

0  |  0
zochn(76.16.174.6) 2015 оны 05 сарын 01

Goy huuhen bn

0  |  0
Top