Өнөөдөр газар өмчлөлийн 3-р ээлж бүртгэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар цахим системээр газар олгох III ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас  эхлэх гэж байна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.

  1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий                    
  2. Сонгинохайрхан, Шижир уул                                   
  3. Баянзүрх, Улиастайн бага ам                                  
  4. Баянзүрх, Богдын давааны ам                                
  5. Хан-Уул, Улаан овоот                                                 
  6. Хан-Уул, Улаан овоот                                                 
  7. Налайх, Нисэх хотхон                                                
  8. Багануур, Булагтай                                         
  9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг    
  10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг                            
  11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                
 
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрынwww.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.  Энэ удаад ямар байршилд иргэдийг хэрхэн бүртгэх талаар мэдээлэхЦахим системийн нээлт 12.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top