Хүй долоон худагт ноцтой осол гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Өчигдөр 11 цагийн орчим Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарч хүний амь эрсэдсэн байна.  Тус өдрийн 11:21 цагт дуудлагас авсан Нийслэлийн аврах ангийн зургаан албан хаагч, хоёр автомашинтай бүлэг очиход БУА 81-86 улсын дугаартай Майти загварын автомашин замын хажуу руу онхолдсон байжээ. Ослын улмаас иргэн Г /43 настай, эрэгтэй/, Д /50 настай, эрэгтэй/, М /3 настай, эмэгтэй/, Б /59 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-ийн хүлээн авахад аврагч нар хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь тус автомашинаар зорчиж явсан иргэн Ж /76 нас, эмэгтэй/ газар дээрээ нас барсан байна. Харин автомашины жолооч Б нь хөнгөн гэмтжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top