”Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9-д шалгарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 01

Манай улсаас үндэсний урлагийн "Хөсөгтөн" хамтлаг "Asia”s Got Talent" шоу нэвтрүүлэгт оролцож байгаа билээ. Тэгвэл "Хөсөгтөн" хамтлаг тус шоу нэвтрүүлгийн финалд буюу шилдэг 9-д шалгарч үлдэж чадсан байна. Тус шоу нэвтрүүлэгт Монгол Улсаас анх удаа "Хөсөгтөн", "Жалам хар" хамтлаг нар оролцсон бөгөөд эхний шатандаа тэнцэж бүх шүүгчдээс "Тийм" гэсэн үнэлгээ авч байсан. Манай улсын урлаг дэлхийн тавцанд амжилттай гарч шилдэгээр шалгарч байгаа нь үнэхээр бахархууштай.  Холливудын кино ертөнцөд монгол жүжигчид хөл тавьж амжилттай гялалзаж яваа. Монголын сонгодог урлагийн төлөөлөл мөн дэлхийн тавцанд гялалзаж яваа гэх мэт амжилтыг дурдаад байвал олон. Дэлхийн урлагийн ертөнцөд Монгол улс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж орон зайгаа бий болгож байгаа нь гайхалтай юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
franc(85.171.81.143) 2015 оны 05 сарын 03

Za bayar xurgii uzuuleed egeerei xelj chadax ug mini ene l bn a minii mongol baxarxal

0  |  0
иргэн(202.21.106.140) 2015 оны 05 сарын 02

мундагаа,та нартаа улам их амжилт хүсье

0  |  0
Top