Өнөөдөр шинийн 15.

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

2015.5.3, Ням гараг / Билгийн тооллын: 15

Хаврын адаг цагаан луу сар. Салхины эх одтой, шарагчин туулай өдөр.

Аргын тооллын: 2015.5.3, Ням гараг

Наран ургах шингэх: 05.48-20.12

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухай өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эд өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top