”Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” бага хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Одоо өнөөдөр "Blue sky" зочид буудалд  "Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурал болж байна.

“Нэг Монгол” ТББ, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, УИХ-ын Тамгын газар хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм.

Монголын нийгмийн өнөөгийн байдал хийгээд засаглалын тэнцвэргүй байдал,  улс төрийн нөхцөл байдлыг сайжруулах нэг гарц нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал хэмээн судлаачид үзсээр ирсэн.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд тодорхой зүйл заалтад өөрчлөлт оруулсан юм. Энэхүү заалтыг бид дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэдэг билээ. 

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол, практикийн бага хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.

Түүнчлэн  “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдвээр Г.Занданшатар, “Үндсэн хуулийн эх үзэл санаа ба хэлэлцүүлгийн явц дахь өөрчлөлтийн үр дагавар” сэдвээр Саарландын их сургуулийн профессор Торстен Штайн, “Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл, хэрэгжилт, шийдэл” сэдвээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын хүмүүс илтгэл тавина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top