Их Британийн ханхүү охинтой боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Их Британийн ханхүү Уиллиам, түүний гэргий Кейт Миддлтон нар  өчигдөр охинтой боллоо. Кэмбрижийн гүнж Кэтрин бямба гаргийн өглөө 08.34 цагт Лондонгийн Гэгээн Маригийн эмнэлэгт 3.7 кг жинтэй охин төрүүлжээ.

Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гүнжийн болон шинэхэн охины бие эрүүл саруул, сайн байгааг Хааны гэр бүлийн албаныхан мэдээлсэн байна.

Хааны гэр бүлд дөрөв дэх үеийн залгамжлагч төрсөн явдлыг англичууд талархан тэмдэглэж байна. Гүнжээ төрөхийг хүлээж эмнэлгийн гадаа 2-3 хоносон ард иргэд шинэ хүн төрсөн мэдээг маш баяртайгаар угтан авчээ.

Уламжлалт ёсоор хааны ордны мэдээлэгч 18-р зууны үеийн хувцас өмсөн “Энэ охин байна, Охин төрлөө” хэмээн цугласан олонд зарлажээ. Мөн Гүн Уилльям болон гүнж Кэйт нар бяцхан охиноо ард иргэддээ үзүүлж эмнэлгийн гадаа талархал илэрхийлэн мэндчилсэн байна.

Гүн, гүнж нар эмнэлгийн гадаа охиныхоо хамт гарч ирэхэд шинэ хүн ихээхэн тухтай унтаж байсан нь британичуудын зүрхийг улам ихээр хайлуулж байна. Учир нь тэнд цугласан ард иргэд “Бидний хайранд өлгийдүүлэн тайван гэгч унтаж байна” хэмээн баярлан билэгшээж байгаа тухай “CNN” агентлаг бичжээ. Мөн Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон болон дэлхийн олон удирдагчид хааны гэр бүлд баяр хүргэснийг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top