Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.

Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.

Харин үнийн хувьд, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр борлуулагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top