Тэйлор Свифтийг хөлийг гэмтээнэ гэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Дуучин Тэйлор Свифтийг  найз залуугаасаа салахгүй бол 40 сая ам.доллароор даатгуулсан хөлийг нь гэмтээх болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Энэхүү сүрдүүлгийн захиа дуучны и-мэйлд ирсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Харин Тэйлор твиттертээ “Үнэхээр гайхлаа. Намайг ингэж сүрдүүлнэ гэж бодсонгүй” гэж жиргэсэн байна.

Дуучин бүсгүй өнгөрсөн гурван сараас эхлэн хөгжимчин Калвин Харристай үеэрхэж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top