Занданшуулсан шарилыг нуун дарагдуулж байсан Д.Энхтөрд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Д.Энхтөр гэгч нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.

Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгмаа(203.91.117.4) 2015 оны 05 сарын 21

Хуулын дээд ял өгөх хэрэгтэй

0  |  0
zocin(202.179.6.82) 2015 оны 05 сарын 06

Tsaaz hereggui ene hun chini uuruu arga hemjeegee awchihna nugel ni nudeeree garna

0  |  0
Baatar(27.123.214.109) 2015 оны 05 сарын 04

Itgelt hambaas ilvv ilvv SVM barie juulzin IH irne dee

0  |  0
зочин(103.229.120.207) 2015 оны 05 сарын 04

Өвөг дээдсийн булш бунхан хөндсөн иймэрхүү новшуудыг цаазаар авбал таарна

0  |  0
Top