Мал төллөлт 70.8 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн аваад байна.
Төлийн тоо өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдэж, бойжилт 98.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд 70-аас дээш хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top