“Улаанбаатар сан”-г татан буулгалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 04

Нийслэлийн Засаг дарга “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” А/382 дугаар захирамж гаргаж, “Улаанбаатар сан” орон нутгийн өмчит аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион  байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.Үүнд:

Татан буугдаж  буй  хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажиллагсад эх үүсвэрийн хамт, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эх үүсвэрийн хамт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгж”, нийслэлийн Архивын газарт  тус тус балансаас  балансад шилжүүлэх, байгууллагын хаалтын баланс гаргаж, байгууллагын бичиг баримтыг архивлан Нийслэлийн Архивын газарт шилжүүлэх, татан буугдаж  буй  хуулийн этгээдийг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион  байгуулах, дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top